Ц.Элбэгдорж: Н.Энхбаяр бол тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 48 сек
160
legacy:2025/12/elbeg.jpg

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын хамаарал бүхий "Өргөө" зочид буудлыг нийслэлийн эзэмшилд авах шүүхийн шийдвэр гарсан тул албан чөлөөлөх шаардлагыг нийслэлийн удирдлагууд тавиад буй. Гэвч Н.Энхбаяр, Э.Батшугар шаардлагыг үл зөвшөөрч, Ц.Элбэгдорж өөрийг нь эл асуудлаар хэлмэгдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл энэхүү асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өнөөгийн бүх хулгай, авлигыг гардан эхлүүлсэн хүн ийм юм ярьж зогсох гэж. 2000 онд Засаг тэргүүлэхдээ төрийн албан тушаалыг үнэлж зарахаас ажлаа эхэлсэн. Тэр үеийн Их Хурлын 76 гишүүний 72 нь МАХН. Намбарын Энхбаяр тус намын дарга, Ерөнхий Сайд нь байв. Түүний хулгай луйвар, дураараа дургилтад хяналт тавих сөрөг хүчин байгаагүй, олон нийтийн мэдээлэл өнөөгийнх шиг хөгжөөгүй байв. Энхбаяр бол өдгөө тахал мэт тархсан Монголын авлига хулгайн зохиогч, гардан гүйцэтгэгч, түүнээс ашиг хүртэж амташсан этгээд. Хулгай дээрэм түүний эхлүүлсэн үлгэр жишээгээр манай нийгмийн салаа салбар, төрийн шат дамжлага бүрт халдварлан дэлбэртлээ тархсан. Шаравжамцын Батбаяр "Энхбаярын хулгай луйварын товчоон"-ыг ном болгон 2000 оны дундуур хэвлүүлж байв. 140 гаруй хулгай авлига, албан тушаалын гэмт үйлдлийг нь баримтжуулсан. Энхбаярыг "Авилгын загалмайлсан эцэг", "Урт шар дээлтийн аюул", "Хулгайч мангас" гэж цоллодог байлаа. Доктор Ганбат гэх нийтлэлч Энхбаярын хулгай авлигын тухай "Аалзны Тор" хэмээх цуврал өгүүллэг "Өдрийн сонин"-д олон дугаар дамжуулан бичиж шуугиулна.

Суудал сандлын арилжаа, газар олголт, хөрөнгийн худалдаа хувьчлал, улсын үйлдвэрийн газрын шахаа гээд өнгөтэй өөдтэй бүхэн рүү Энхбаярыг гараа хэрхэн дүрдгийг илчилж байсан нь тэр юм. Өр, орд, холын элч зочин, хөрөнгө оруулагчдаас хүртэл хувь нэхэж, цавчаа хийж хүний нүүр түлж шившиг нь дэвэрч байв. 2009 оны сонгуульд ялагдангуут Энхбаярын авлига хулгайг баримтжуулсан олон хавтас Авлигатай Тэмцэх Газарт хүргэгдсэн. Мөрдөн шалгах байгууллагаас 12 удаа дуудаж, ирээгүй учир баривчлагдсанаар тэр хуулийн өмнө очсон. Ерөнхийлөгч байхдаа аргалж 2008 онд зувчуулсан "Өргөө" луйвараасаа үүдэн сандарч яваа бололтой. Түүний авлигач, хулгайч болсонд би хамаагүй. Энхбаярт үнэн байхгүй, харин хувийн атгаг сонирхол, алсын шуналтайг нь олон хүн анхааруулдаг. Хуучин хонхны хэл шиг төрийн ордны хонгилд үргэлж дон дон гэж зогсох нь өрөвдөм" гэжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    SAWI80.955877

  • М
    М.Амар настан

    Догдон гуай Даржиндоржийг маань болсон болоогүй бүх асууда.лд холбох юм.Та цаадахаа аваад ирээч.Муусайн новшнуудтай зад шүүхдэлцэх хэрэгтэй байна .Би таны талд шүү

  • З
    Зочин

    Энхбаярын эхлүүлсэн хулгай луйврыг Элбэгдорж цааш нь тултал хөгжүүлж хонгил барьж байгаад шууд дээрэмддэг болсон юм гэсэн шүү

  • Х
    Ха ха

    Дондог гэгч рулгайч элбэгдоржыг шүтэж амьдардаг гэнэээ зайлуул ЯЛГАДАСнуудынх н нэг байхдаа удахгүй ялаа амснааа

  • З
    Зочин

    Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг мөөөн харин элбэгдорж бол монгол улсыг монголын бүх ард түмний хөрөнгийг шааж луйвардсан гадны гар хөл болсон тарваган мангс шүү

  • З
    Зочин

    Яг үнэнийг хэлж! Авилгын загалмайлсан эцэг НЭнхбаяр, Батшугартайгаа Монголын төрөөс зайлах ёстой!!!

  • З
    Зочин

    Энэ одоо далдхан байгаач

  • З
    Зочин

    2 Хар хэрээ нэг нэгнээ харыг гайхах гэж дээ хоёулаа л гай болж байсан байгаа биз монголд монголчуудад

  • З
    Зочин

    Эд хэн ч тэр шившигтэй бузрын псданууд шүү!

  • З
    Зочин

    Аль нь зөв аль нь худал яриад байгааг жирийн иргэд бид мэдэхгүй юмдоо

  • К
    Ккк

    Ккз

  • З
    Зочин

    XUCHINDEX ER XUNI ANUSN NUXN XELEERE GOE TACHAANGUI DOLOOMOOR809.55877

  • З
    Зочин

    BIEE UNELELN BOOW XXI BOOB VANAGLMAAR DOLOON AL SEXSDEED ANUSN809. 55877VANXANDI

  • З
    Зочин

    Дондог гуай тэр үед Элбэгдорж ямар шинэ санаачлага гаргаж байсан бэ? Хэлээд өгөөрэй Дондог гуай

  • Д
    Дондог

    Энхбаярыг босож ирэхгүй нам шааж. , Олон улсад үгийг нь сонсоод хуйлардаг Ээбийгийн дэргэд хулгай зохиогч Энхбаяр хаана нь ч хүрэхгүй. Жорлонгийн ялаа шиг нэг улирал шаагидаг улсуудын дэргэд Элбэгээ бол Монголын баялаг болсон хүн. Аюулгүй байдал, эрх чөлөөний ч баталгаа. Шүтэж амьдар шүлснүүд минь...

  • З
    Зочин

    hovdiin zereg sumiin buzar hulgaich guilagchin