Н.Учрал: Хуулийн ноён оргил болсон албан тушаалаасаа татгалзаад ирж байгаад нь хүндэтгэлтэй хандаарай
30

Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг хэлэлцэж байна. Тодруулбал, түүнийг УИХ-ын ЕНБД-аар томилохоор болоод байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Надад хүн сургаж, туршлагажуулах цаг алга. Хуулийн ноён оргил болсон албан тушаалаасаа татгалзаад ирж байгаад нь хүндэтгэлтэй хандаарай. УИХТГ-ын дарга бол УИХ-ын даргын хуулийн зөвлөх биш" гэв.



