Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 14 сек
30
legacy:2025/11/nyambaa.jpg

Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 132 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 26 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

legacy:2025/11/nyambaa1.jpg

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажлыг эхлүүлнэ. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Карьер, хайрга, дайргын ажил дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байгаа. Он гараад ажиллах хүчнийхэн орж ирнэ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна гэдгийг инженерүүд тооцоолсон байгаа. Үүнээс гадна Туулын хурдны замын тодорхой байршилд иргэн ААН-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар үнэ цэнд орно. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна” гэлээ.

legacy:2025/11/nyambaa2.jpg

Мөн Нэгдүгээр тойрог замын тендерийг ирэх даваа гарагт нээх товтой ажиллаж байсан ч тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хугацааг сунгахаар болж байна. Тиймээс өнөөдөр үнэлгээний хороо хуралдаж, хугацааг сунгахаар болж байгаа талаар тэрбээр хэлсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Офицeрууд, Банхартай, Баянбүрд, Сансрын тойргуудыг гэрэл дохиотой, дээгүүр доогуураа гардаг болгомоор байна. Хөдөлгөөний эрчим багатай үeд тойргийг хэрэглэдэг бол тэр үe өнгөрсөн шүү дээ.

  • И
    Иргэн

    Амжилт хүсье!! Гэхдээ 26- оны хавраас МАН - төрийг татан буулгах нь зайлшгүй болсон шүү дээ!!! Гэхдээ УБ- хотод нөлөөлөх нь хэр байх нь бурхан л мэдэх байх даа!!

  • З
    Зочин

    Амжилт