Ж.Чинбүрэн: Харин ч Т.Мөнхсайхан надад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Алдааг нь засаад 19 сая төгрөгөөр зогсож байгаад

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 53 сек
270
legacy:2025/11/494812892_720331317410271_5727958877420593654_n.jpg

Долоо хоног бүрийн лхагва гарагт үзэгчдэд хүрдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн оролцсон байдаг. Энэ үеэрээ тэрбээр ХСҮТ-ийн удирдлагаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Н.Эрдэнэхүүгийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эл асуудлаар Ж.Чинбүрэн сайдыг шалгуулахаар АТГ-д хандаад буй билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Төрийн ажил хийж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дархлаатай байх ёстой. Хэн дуртай, хэн нэгэн сайд нь гарч ирээд халаад сэлгээнд байдаг юм биш. Энэ бол хөдөлмөрийн хуулиараа зохицуулагддаг байх ёстой. Т.Мөнхсайхан гишүүн АТГ-т өгсөн гээд байгаа юм. Би Н.Эрдэнэхүү гэдэг хүнийг ажилд нь авч үлдэх гээд байгаа зүйл огт байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү захирал өөрөө ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэсэн. Би ч авахгүй гэж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсан учраас эхний ээлжинд цалин, НДШ-ийг нь нөхөн олгоод, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Одоогоор нийт 19 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. Маргаан үргэлжлээд явбал 3 жил болно. Энэ мөнгө 190 сая болж нэмэгдэнэ. Энэ мөнгийг эхлээд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөөд дараа нь Т.Мөнхсайхан гэдэг хүн өөрөө төлөх болно. Харин надад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Алдааг нь засаад 19 сая төгрөгөөр зогсож байгаад.

ЭМЯ энэ хуулийн маргаанд ялагдах нь тодорхой байгаа. Нэгдүгээрт, Т.Мөнхсайхан сайд байхдаа гаргасан тушаал дотор "Хөдөлмөрийн хуулийг дуусгавар болголоо" гэж байгаа юм. Гэтэл 2019 онд түр томилохдоо хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээгээр харилцаа үүсээгүй зүйлийг байхгүй болгоно гэдэг нь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, "Шүүхээр ороогүй байхад давуу байдал үүсгэлээ" гээд байгаа. Уучлаарай. Анхан шатны шүүхийн захирамж гарчихсан байгаа. Шүүхийн шийдвэр, захирамж хоёр ижил хүчин төгөлдөр. Хялбаршуулсан байдлаар бид асуудлыг шийдсэн. Дээрээс нь сонсгол хийгээгүй. Бүх юм хуулиараа зохицуулагдана.

Гуравдугаарт, худалдан авах үйл ажиллагаа ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Худалдан авах ажиллагааг ХСҮТ, Н.Эрдэнэхүү гэдэг хүн зохион байгуулаагүй. Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан. Тэнд ямар багаж, тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг л албан бичгээр явуулсан. Харамсалтай нь тендерээ зарлаж чадахгүй байж байгаад 60 тэрбум төгрөг хураалгачихсан. 60 тэрбум гэдэг их мөнгө. Энэ мөнгөөр аймаг дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай байсан дунд өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг авах ёстой байсан юм байна билээ" гэв.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чинбүрэн гэж хүн чинь монголд хуурамч эм оруулж ирдэг жинхэнэ будлианы эзэн шдээ мөнхсайхан тэрийг нь илчилсэн болохоор ажилаас нь халсан байдаг та нар өвчин намдаах угаад2 нэмэр болохгүй байгаа чинь энэ хүн хуурамч хямд эмнүүдийг шахдаг болохоор тэр шүүдээ бүх эмнүүдийг шүү

  • З
    Зочин

    Чинбүрэн гэж балай юм хэд сонгогдож өдий хүрлээ дээ? Үнэхээр чадвартай юм бол зүгээр л эмчийг нь л хийлгэмээр байна. Ийм балай юмыг сайд болгож байхаас Мөнхсайхан нь арай илүү байсын

  • З
    Зочин

    Мөнхсхйхан гэгч хэвийн ажилаа хийж байсан чадварлаг Эмчийг ажилаас нь халчихсан одоо бас юунд шунаад байгаа юм бэ???

  • З
    Зочин

    Чинбүрэн худлаа шүү чадвар муу тэгээд сайнч эмч бишээ

  • И
    Иргэн

    Мөнхсайхан одоо шунал амбица попоолоо зогсоомоор юм. Мэдлэгтэй ч эмч биш. Өвчтөнөө мэс заслын орон дээр үхүүлёихээл өрөөгөө түгжээд үугтаж байсан л хүн . Өвдөгний үеэр мөнгөжсөн. Дарга болоод байшин будаж мөнгө хийсэн. Сайд болоод бүх болохоор мөнгө хийсэн. Ковидын үед хамгийн баяжсан хүн

  • З
    Зочин

    УЛСЫН МӨНГИЙГ АВДАРТ НЬ БГА ХУВИЙН МӨНГӨ ЮМ ШИГ БОДОХОО. БОЛЬ!!! Төрийн бүх сангаас идэж уусан бүх хүнд хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ ийм юм гэж хаа бдаг ЮМ ХУЛГАЙЧИД НЬ ДАВАРЧ БНА САЙД ДАРГА БОЛООД НЭГ БОЛ АВГАЙГАА,НЭГ БОЛ ОРОН ГЭРЭЭ СОЛЬСОН Ч ГЭХ ШИГ АРАЙ2 БУЗРУУД ШИВШИГ!!!!

  • И
    Иргэн

    Мөнхсайхан гэж ёстой дампуу нөхөр эрүүл мэндийн бхйгууллагыг дампууруулсан шалгаарай

  • З
    Зочин

    Мөнхсайхан бизнесээ хийвэл таарна даа.

  • З
    Зочин

    Хүн хийж чаддагаа хийсэн нь дээр. Чинбүрэн эмчээ л хий

  • B
    bat

    чинбүрэн бол сайдын хэмжээнд сэтгэж ажиллах хүн биш юм бна лээ. хэт жижиг попорсон үйлдлүүд их гаргадаг. төрийн сайдын зангараг байхгүй. хийж ч чадахгүй. зүгээр л эмчээ хийвэл хамаагүй ээлтэй харагдсан. улс төрч бол бүүр ч биш.

  • З
    Зочин

    Эрдэнэхүү чинь Чинбүрэнгийн бизнесийн хамтрагч биз дээ.

  • З
    Зочин

    Ойр зуурын л хэрүүл хийж бие биенээ муулсан хүмүүс. Ийм хэмжээний хүмүүс салбарын бодлого яаж барихын.

  • Б
    Батболд

    Хоёр булай. Одоо бодоход Сарангэрэл сайд шиг сайд байж. Манай салбарт ийм хачин маргаан дэгдэж байгаагүй

  • З
    Зочин

    Эр нь эм болчихсон. Нэг бол дуугай бай, нэг.бол ил тод үзэцгээ. Чинбүрэн чадваргүй сайд эмчээ л хий тэрийгээ харин хийчих байх. Саруул хороололд амьдарч байснаа удалгүй зайсан руу хаусд амьдрахаар нүүсэн. АВИЛГА авдаггүй гэх үү

  • З
    Зочин

    авгай нар шиг хэрүүл хийгээл байхийн арчаагүй 2 вэ мөнхсайхан чибүрэн 2

  • И
    ИРГЭН

    Түүхэнд үлдэх МАН- мафиуудын нэг сэгмент болсон хоёр эмч!!

  • И
    Иргэн

    Хайран сайхан эмч мэргэжил ингэж МАН -АН мафиуудын баастай холилдож улс төрийн хар тамхинд живж улс орноо цөлмөх нүгэлтэй ажилтай болох гэж үйлийн үр юм байх даа!!! МАН мафиуудыг дагавал яаавч зөв сайхан зүйл хийхгүй нь тодорхой!!

  • З
    Зочин

    Чинбүрэн 2019 оэд хөдөлмөрийн гэрээ хийгээгүй юм бол хууль бус дарга бсан бна. Тэгэхээр хууль бус хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд яагаад татварын мөнгөнөөс уг хүнийг хохиролгүй болгоно гэж. Ойлгох ухаан хайрла.

  • З
    Зочин

    Munkhsaixan gedeg xulgaichiig yagaad shalgaxgui bnaa ?!

  • З
    Зочин

    Бөгс , Данх хоёр шиг кк

  • З
    Зочин

    2 хар хэрээ байжээж хэн нь хэнийгээ шүүмжилдгийн. Ээлжлээд л сайд хийгээ биздээ. нэгнийгээ тайван ажлыг нь хийлгээч. Та нарыг хэн нь хэн бэ гэдгийг иргэд аль хэдийн мэдсэншдээ энхийн цагаан тагтаа болж жүжиглэх шаардлагагүй нэмэрчгүй.

  • Н
    Настан

    ХҮСТ-н Н.Эрдэнэхүү эмч бол мэргэжлийн болон зурагтаар гарахдаа ард түмний төлөө шударгаар мэдээлэл өгч байдагт талархаж явдаг. Эмч хүн үнэнч, шударга Н.Эрдэнэхүүтэй адил байх хэрэгтэй юм.

  • З
    Зочин

    Чинбүрэн эмчээ л хийлдээ..,

  • Х
    хүннү

    Та нар ч бүр булайгаа дэлгэж байна даа. 2028 онд бүгдээрээ гудамжинд лааз өшгөлнө. Тэр үед та нарт булаацалдах зүйл байхгүй болно ш дээ.

  • З
    Зочин

    Булайгаа чирч байгаагаа хажуу хавирганых нь хэлдэггүй юм уу даа

  • З
    Зочин

    Нам дагасан өлөн хулгайчууд хэн хэнийгээ гэнэ үү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud