Ж.Баярмаа: МУ-ын нэг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад урлаг, соёлд ямар мөнгөө зарцуулах юм бэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
110
legacy:2025/11/uj3.jpg

УИХ-ын асуулгын цаг өчигдөр болсон. Энэ үеэр сөрөг хүчний гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өндөр хөгжилтэй орнуудтай Монголын амьжиргааны өртгийг харьцуулахад Монгол Улс хамаагүй бага мэт боловч бодит орлого нь хэзээ ч түүнтэйгээ нийцдэггүй. Ядуурлын түвшин 418 мянган төгрөг. Гэтэл 418 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо маш өндөр. Ядуурлын түвшин 27 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 913 мянган хүн ядуурлаас доогуур түвшинд амьдарч байна.

Ядуурлын түвшин сүүлийн 10 жил огт буурсангүй. 1990 онд Вьетнам улсын ядуурлын түвшин 70 хувьтай байхад Монголынх 33 хувь байж. Гэтэл өнөөдөр Вьетнам улсын ядуурлын түвшин 4 хувьтай байхад Монгол Улс нөгөө л 27-28 хувьтай байна.

Монголд хүнсний зардал маш өндөр байгаа нь иргэд хоол хүнснээс өөр зардалд ямар ч мөнгө зарцуулах боломжгүй байна гэсэн үг. Юуных нь театрт очиж кино үзэх. Аргагүй шүү дээ. Бараг Монгол Улсын нэг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад иргэд урлаг, соёлд ямар мөнгөө зарцуулах юм бэ" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шударга иргэн

    Монголын машин засварын бүх ажлыг вьетнам залуучууд эзэгнэж, гар хоосон ирээд тэрбумтан болоод буцаж байна шүү дээ! Гэтэл манай залуучууд баар, кароке хэсэж, улмаар хотел, мотелээр орогнож, тэмбуу, заг хүйтэн өвчин тарааж сүйрсээр, эцэстээ үндэстнээ мөхөөх замд эргэлтгүй оржээ!.. Эмгэнэл биш гэж үү?!..

  • З
    Зочин

    Баян Бажаа гуай ард түмнээ ингэж доромжлохоо зогсоо! Том олигархийн нар хөл ард иргэдийнхээ ядуурлыг одоо л анзаараа юу даа!Та нарын ач тусаар ард түмэн улам их ядуурч,МСS улам их баяжиж байгааг өөрөө мэдэж байгаа биздээ!

  • З
    Зочин

    Баян Бажаа Пролетарчуудын зовлонд санаа зовсон гэвэл нар баруунаас гарна биз. Ердөө л ПОП гишүүн ш дээ. Нэр төр хөөцөлдөгч, MCS ийн тавиур гөлөг.

  • З
    Зочин

    УИХ д баян Бажаа, нялх Сэлмүүн мэтийн багаасаа ард олны боломжийг хулгайлан хөрөнгөжсөн хэсэг бүлэгт төрж өссөн, гишүүн болонгуутаа худлаа дүр эсгэж ард олонд хайр зарлаж попросон, хувийн нэр хүндээ өсгөх зорилготой, цаашдаа ардын толгой дээр мөнх суух сонирхолтой, жинхэнэ ардын зовлонг мэдрэлгүй, ядууст өвдөлт мэдрүүлж халамжийг танаж зовлон үүрүүлэх сонирхолоо байнга хэлдэг залуус орж ирсэн нь Монголын эмгэнэл боллоо

  • З
    Зочин

    Чиний ач буянаар бидний баялгийн эзэн байх хугацаа хойшилчихлоо доо

  • З
    Зочин

    Яг үнэн дээ! Тэтгэврийн хөгшид сонгуулиар ардын намынханд саналаа их өгдөг гэдгийг хэнч хэлнээ!

  • З
    Зочин

    Үнэхээр ард түмэндээ санаа зовнидог юм бол Баяан Бажаа т тэр Ухаа Худгаа хамсаатнуудаасаа буцаан авч өг

  • З
    Зочин

    hovdiin zereg must sumiin shorongiin yltan guilagchinguud hezee mashinii naimaa hiideg baisan ym

  • З
    Зочин

    Жагсаалтын балай авгай зайлах хэрэгтэй

  • З
    Зочин

    Баярмаа та ядуустаа санаа тавьж байгаа бол тэр Ухаа худгаа ард түмэн-төрдөө буцаа. Зүгээр дүр эсгэж жүжиглэх нь ард иргэдээ хуурах оролдлого.

  • З
    Зочин

    МАН хулгайчууд оршин байгаа цагт монголд ядуурал харанхуй бүдүүлэг байдал улам л газар авна. бүх тэтгэвэр авагчдын 5 жилийн тэтгэвэрээс их хулгай хийчихсэн үхсэн хүнтэй ярьдаг өлөн МАНин хулгайчыг нөгөө тэтгэврийн гарууд өөрсдөө долоогоод гүйгээд байгаа шүүдээ. псдаа.