Г.Занданшатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл цаашид жишиг болно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 32 сек
110
legacy:2025/11/692ab713e337fe7967a309cf.jpg
legacy:2025/11/692ab691e337fe7967a309cd.jpg

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл сүүлийн жилүүдэд орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, агаар хөрс, усны бохирдлыг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл, ирээдүйд Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Мөн энэхүү төслөөр Улаанбаатар хот ногоон, ухаалаг төлөвлөлттэй хотын загварчлалыг бодит ажил болгон хэрэгжүүлж буйн жишээ юм. Энэ төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй, дулаан алдагдлыг багасгасан, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүтээсэн бөгөөд мөн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын нэвтрүүлсэн дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан төсөл гэдгээрээ онцлогтой.

Тус төслийн хүрээнд нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол баригдахаас өнөөдөр бид бүхэн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулан нээлтээ хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хамтрагчид, инженер техникийн баг хамт олонд болон хөрөнгө оруулагчдад нийслэлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагууд, төслийн удирдагч нарт талархал илэрхийлье. Улаанбаатар хотын утаа, төвлөрлийн шийдэл бол орон сууцжуулах явдал юм. Эко, байгаль орчинд ээлтэй, цахилгааны хэмнэлттэй орон сууцны шинэ жишиг болж байгаагаараа энэ төсөл онцлогтой юм. Баянхошуу дэд төвийн орчим бол Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсэг. Тийм учраас нийслэлийг үе шаттай орон сууцжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалтын хууль,орон сууцжуулалтын банк байгуулах, орон сууцжуулалтын үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй. Энэ төсөл цаашид жишиг болно. Агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны шийдэл бол газ хэрэглээнд шилжих, цахилгаан халаагуур хэрэглэх. Харин ойрын хугацааны шийдэл бол түлшийг боловсронгуй болгож, хагас коксон түлш хэрэглэх, дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй. Улаанбаатар хотын 30 жилд бий болсон төлөвлөлтийн алдааны утааг нэг өдрийн дотор, нэг аргаар шийдэх боломжгүй. Энэ бүхнийг зоригтой, эрс шинэчлэлийн бодлогоор шийдэж чадна. Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц өнөөдөр нээлтээ хийж байгаа нь нэг том алхам болж байна. Энэ төсөлд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ.

legacy:2025/11/692ab633e337fe7967a309c5.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүнбиш

    Гайгүй сэтгэл зөв залуучууд гарахаар төрийн өнтөр сэнтийд суусан олгойхуудбүгдийг нь харлуулж энэ төрөөс зайлуулж хэдхэн гэр бүл олгойхуудыг дэмсэн, төрийн өндөр сэнтийд суусан ард иргэдийнхээ татварын мөнгөөр тасархай баяжсан сонгууль болгоноор их хурал ард иргэддээ сайхан амлалт өгч ядуу ард иргэдээ хууран мэхлэж гарч ирдэг энэ улсуудын багыг хуулж монголын ард түмэн ойлгож мэдрээгүй цагт бид эх орондоо сайхан амьдар нь гэдэг үлгэр!

  • З
    Зочин

    Энэ Нямбаатар гэдэг залуу дараагийн Монгол улсын ерөнхийлэгч юм биш үү?

  • Х
    хүннү

    Нямбаатар хотод их зүйл хийж байна. Түүнийг нь, “Энэ төлгөн комунист их мөнгө идхийн тулд том том ажлыг хийж байна” гэж атаархах боллоо. Одоо хот утаанаас салхын тулд орон сууцыг олноор нь бариулах нь зөв. Хотыг задалах хэрэгтэй их дээд сургууль, төвлөрсөн захуудыг хотын захад гаргавал сайн.

  • З
    Зочин

    Тийм

  • З
    Зочин

    Нямбаатар жинхэнэ хотын захирагч. Нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, иргэдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаад талархаж байна.

  • З
    Зочин

    Баяр хүргэж амжилт хүсьe.

  • З
    Зочин

    Ха ха ха 110 айлын сууцыг хэдэн удаа нээдгийн бээ

  • Б
    Балт

    Энд мөөрч бгаа маланковууд д хэлхэд та нар битгии хуц, бага мөөр, чи та нар бол нэг муу цагаан цаас, та нар муу боолууд дээр юү ч сараачиж болно .... Чаддагиин бол дуугараач босооч малуудаа. Наана чинь монгол төр ажлаа хииж бна. Муу өгөр боол малуудаар юү хиихээ заалгахгүй

  • З
    Зочин

    За зайлаа. Сэтгэцийн өвчтэй юм бишүү.

  • З
    Зочин

    Нямбаатар болон Оюун-Эрдэнийн хийж эхэлсэн ажил,үргэлжлүүлээд явж байгаа нь сайхан ч гэсэн өмнөх ЕС болон УИХ-ын даргаа тонгордог нь Монгол хүний зан биш

  • З
    Зочин

    ЕС Занданшатар авилга хулгайтай тэмцэнэ гэж ярьчихаад,нийслэлд байгаа Нямбаатар,Даваадалай гэж аймшигтай том 2 акулын толгойг нь илээд,хувь хүртээд байгаа юм биш биз.Энэ 2 акул байгаа цагт утаа,түгжрэл,хулгай хэзээ ч арилахгүй.Энэ Даваадалай бол Нямбаатарын толгойг олгой болгочихсон,мэргэшисэн хулгайч харагдаад байгаа юм даа.