“Буух цаг болсон“ гэж худлаа ярин, зорчигчдоо буулгасан жолоочийг сургалтад хамруулахаар боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/12/atuus.png

Нийтийн тээврийн бодлогын газарт 11 дүгээр сарын 24-29-нд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал,

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Өлзийбал: Ч:79 (Монгол хюндэй киа компани-Яармагийн 1-р буудал) чиглэлд үйлчилж байгаа 15-052 гарааш дугаартай автобусны жолооч нь Вива сити автобусны буудал дээр иргэдийг "Буух цаг болсон" гэж худал хэлэн хөөж буулгасан байна. Буух цаг нь 21:07 цагт байна. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Ц.Ганбаатарт дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгч сургалтад хамруулахаар боллоо.

Иргэний гомдол: Иргэн Б.Наранбат: Ч:17А (Сансар ШТС-Вокзал) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжлоод буух цаг нь болоогүй байхад иргэдийг "Хойд автобусанд суу" гээд буулгаад байна.

Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-нд гэрээний торгууль оногдуулав.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Автобусны жолооч нарын бүдүүлэг, соёлгүй, автобус жолоодох чадваргүй.,зорчигчдод маш муу үйлчилдэг талаар яривал зөндөө дутагдал бий. Бүхээгэндээ маш чанга ярьж орос монгол хараал урсгаж чанга, чанга яриад зорчигчдоо хүмүүс гэж үздэггүй нь бараг нийтлэг, буудал мэдээлэх самбар, чанга яригч нь ажилгүй , жилласан ч дуу нь маш сул байдаг. Нэгэнт хэвшил болгосон журам дэглэмүүдийг баримталдаггүй маш хариуцлагагүй байх нь элбэг харагддаггүй гээд бичих дутагдал олон .

  • З
    зоч

    Жолоо маш муу барьж байна. Угзчаад. Хүмүүс Чуутай чаатай хөл дээрээ тогтож байна. Хорондоо бас уралдаад. Маш аюултай аварт орчих шахна. Цагаа барина гэж байхгүй алга болж болж бөөнөөрөө нэг дор ирнэ. Суух гэтэл араачийхад суу гээд хаяад явчихна. Ямарч үйлчилгээ байхгүй. Монгол хүний болхи бүдүүлэг зангаараа л мал ачиж байгаа юм шиг л . Үхэр монголчууд гэж гадныхан хэлдэг нь ортой. ортой ч юу байхав яг л онож хэлдэг юм байна.

  • Э
    ЭГДҮҮЦЭГЧ

    Жолоо нар өндөр цалин авдаг мөртлөө ухамсаргүй гэдэг нь. замын аюулгүй байдлыг зөрчих нь зүгээр амьсгалж байгаатай нь адил. хэвшмэл үзэгдэл. байнга утсаар яриад. утсаар ярих нь жолоо барихын салшгүй нэг хэсэг юм шиг . өөрөөр хэлбэл утсаар дэмий ярихгүй бол автобус нь хөдлөхгүй юм шиг. бензин л гэсэн үг. Бензин байж барьж байгаа унаана хөдөлдөг шиг утсаар ярьвал мөн адил авобус нь ажиллаж эхэлдэг. УБ-ын автобуснууд тэгж ажилладаг схем зохион байгуулалт, тийм прошрамм суулгацан юм уу ,Нямбаатар даргаа. Хувийн амьдрал ,өвлийн идэш, архидсан байдал шугаманд хэн хэн өнөөдөр гарсан гэх мэт чанга яриа зоригч олныг залхаахаас гадна ослын тухай маш айдас төрүүлнэ. Тэгээд дандаа хөдөөнийхан. хөдөөний хүмүүс өөрсдөө ийм хэнэггүй дураараа болохоор хотын хүмүүс тэднийг тээр шааж байна ш дээ. холоос ирээд хот минийх болоод байна.

  • И
    Иргэн

    Энэ автобусны жолооч нарын цалин пүнлүү ихдээд их даварцгааж бна. Өнөөдөр л гэхэд хүннү мол ын баруун тийш явах гэж бсн 3-11 дугаартай автобусанд суух гээд хөдлөөгүй, хаалгаа хаагаагүй бхд нь очиж байхад шууд хөдлөөд явчихаж бна. Ухамсрын доройтолтой, ур чадвар муутай юмнуудын цалин ихдэхээр мөнхийн юм шиг аяглана, хогийн амьтад.