”Ментор” бэлтгэх сургалт эхэллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий “Хүний хөгжил-байгууллагын чадавх” Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөвлөн чиглүүлэх үүрэг бүхий ”Ментор (чиглүүлэгч)” бэлтгэх 2 өдрийн сургалт өнөөдөр (2025.11.24) эхэллээ.

Тус сургалтад харьяа хорих анги, салбар нэгжийн 24 алба хаагч (ахмад ажилтан) хамрагдаж байна.

Ментор нь цаашид өөрсдийн анги, байгууллагад “Менторшип хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тэдний туршлагаас суралцах замаар өөрийн карьер, зорилго, чиглэлээ тодорхойлон хөгжүүлэхээр зорьсон алба хаагчдад ажлын туршлага, мэдлэгээ хуваалцах, дадлагажуулах, чиглүүлэх үйлчилгээг үзүүлэн байгууллагын залгамж халааг бэлтгэх зорилготой юм.