ОУ-ын А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй “Европын өсвөрийн лиг” тэмцээнд урилгаар ажиллаж байна

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/shuugch1.jpg

Олон улсын жүдо бөхийн А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй “Европын өсвөрийн лиг” олон улсын тэмцээнд урилгаар шүүгчээр ажиллаж байна.

Тус тэмцээнд ОХУ-ын 75 мужаас шалгарсан 24 баг, мөн олон улсын 8 баг уригдан оролцож, нийт шилдэг 32 баг аваргын төлөө өрсөлдөж буй юм. Өсвөр үеийн тамирчдын ур чадвар, шүүлтийн чанарыг өндөр түвшинд үнэлдэг энэхүү нэр хүндтэй тэмцээн 11 дахь өдрөө ОХУ-ын Сочи хотноо амжилттай үргэлжилж байна.

legacy:uchral gishuun/shuugch2.jpg legacy:uchral gishuun/shuugch3.jpg