СУРВАЛЖИЛГА: “Өнгөрсөн жил 350 мянган төгрөгөөр авч байсан дундаж ууц энэ жил 660 мянган төгрөгт хүрчхэж“

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 59 сек
900
legacy:2026/01/MADURO/uuts/78.png

Цагаан сар хаяанд ирж, сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд цагаан сарын ширээний чимэг, монголчуудын хүндэтгэлийн зоог болох ууц, өвчүүний эрэлт нэмэгддэг. Тиймээс бид ууц, өвчүүний үнийн сурвалжилгыг бэлтгэлээ.

Бид ууц, өвчүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захыг зорьсон юм. Өдрийн 11.00 цаг орчимд ууц, өвчүү эгнүүлэн өрсөн жижигхэн талбайд очиход "Хамгийн хямдхан нь аль вэ. Арай жаахан хямд байхгүй юу" гэх арга ядсан яриа лангуу бүрт өрнөж байв.

Худалдаа эрхлэгчид болон малчид сар шинийн баярт зориулсан ууц, өвчүүг том, жижиг, тарган, туранхайгаар нь бүхээгтэй машинд эгнүүлэн өржээ. Тэдгээрийн хажууд чихтэй малгай, үстэй дээл, нохой гутал өмссөн малчид “Ууцаа аваарай” хэмээн шаагилдана. Хүмүүс ууцны үнэ асуухад “Хэдэд авмаар байна. Хямдруулаад аваарай. Үзэж, хараад, шилж, сонгоод ав” гэх мэтээр ам уралдаж байлаа.

legacy:2026/01/MADURO/uuts/79.png

УУЦНЫ ҮНЭ 800 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ, ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙНА

Ууцны үнэ ханшийг сонирхвол, том, жижгээсээ шалтгаалаад 300-850 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин өвчүүний тухайд кг нь 21000-21500 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн том буюу ойролцоогоор 40 орчим кг-тай өвчүү 860 мянган төгрөг. Жижиг буюу 14-15 кг-тай өвчүү 300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

legacy:morgargah/uuts2.jpg

-ӨВЧҮҮ КГ НЬ 21500 ТӨГРӨГ. 40 ОРЧИМ КГ-ТАЙ ӨВЧҮҮ 860 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Бид ууц зарахаар ирсэн малчдын төлөөллөөс зарим зүйлийг тодрууллаа.

УУЦ ЗАРЖ БУЙ МАЛЧИН 1: "Энэ жил анх удаа ууц зарахаар ирлээ. Худалдан авалт одоогоор муу байна. 30 гаруй ууцны мах авчирсан. Хоёрыг л зарсан байна. Үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл байхгүй ч үнэтэй байна гэсэн хүмүүс их байна. Үнийн хувьд том жижгээсээ хамаараад 300-750 төгрөгийн үнэтэй ууцнууд байна. Бага жинтэй хямдхан ууцнууд нь түрүүлээд дуусах шинжтэй юм байна. 40 гаруй кг-тай том ууцнуудаа 750 мянган төгрөгөөр өгнө" гэлээ.

legacy:morgargah/uuts11.jpg

ӨВЧҮҮ ЗАРЖ БУЙ МАЛЧИН 2: “Өвчүү кг нь 21500 төгрөг. 40 орчим кг-тай өвчүү 860 мянган төгрөг. Жижиг буюу 14-15 кг-тай өвчүүг 300 мянган төгрөгөөр зарж байна. Хүмүүс ууцнаас илүү өвчүү сонирхдог болсон байна” гэв.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts10.jpg

Харин дараа нь бид ууц, өвчүү авахаар сонирхож буй иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

"ӨМНӨ НЬ 200-250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УУЦ АВДАГ БАЙСАН. ЭНЭ ЖИЛ ИЙМ ҮНЭЭР ОЛДОХ УУЦ АЛГА"

ИРГЭН 1: Ууц үнэтэй байна. Дундаж ууц 300 мянгад авчих болов уу гээд гарч ирсэн боловч хэтэрхий жижигхэн байгаа учраас арга буюу 400-500 мянгад ууц авахаар болж байна. Өнгөрсөн жилийнхээс өсөөд хамгийн багадаа 100 мянган төгрөгийн зөрүү гарахаар байна. Би өмнө нь 200-250 мянган төгрөгөөр ууц авдаг байсан. Энэ жил ийм үнээр олдох ууц алга. Уг нь малчид нь өөрсдөө зарж байгаа юм шиг байна. Яагаад ийм үнэтэй байгааг нь сайн мэдэхгүй байна.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts13.jpg

ИРГЭН 2: 507 мянган төгрөгөөр өвчүү авлаа. Үнэ нь нэмэгдээд 21500 төгрөгт хүрсэн байна. Цагаан сар дөхөөд айл бүр л санхүүгийн асуудалтай байна. Гэтэл ууц, өвчүүний үнэ нь тэнгэрт хадчихаар хэрэг алга байна шүү дээ.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts6.jpg

"УУЦ ҮНЭТЭЙ БАЙНА. БОЛОХГҮЙ БОЛ МАХ ЧАНААД ТАВЬДАГ ЮМ УУ ГЭЖ БОДОЖ БАЙНА"

ИРГЭН 3: Үнэ нь 20-30 хувь нэмэгдсэн байна. Ууц хамгийн багадаа 300 мянга. Үнэтэй нь 700-800 мянган төгрөгийн үнэтэй байна. Би өнгөрсөн жил дундаж ууцыг 300 гаруй мянган төгрөгөөр авсан. Энэ жил яг адилхан хэмжээтэйг авах гэсэн боловч 500-600 төгрөгт хүрсэн байна. Нэг сарын бүтэн тэтгэвэр хүрэхээргүй болж таарч байна. Тэгэхээр яах билээ. Болохгүй бол мах чанаад тавьдаг юм уу гэж бодоод л явж байна.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts7.jpg

ИРГЭН 4: 20 гаруй кг-тай дундаж өвчүүг 480 мянган төгрөгөөр өвчүү авлаа. Үнэ нэмэгдсэн байна. Бүх газар адилхан байгаа учраас арга буюу авлаа.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts8.jpg

"ЭРТ АВБАЛ АРАЙ ХЯМД БАЙХ БОЛОВ УУ ГЭЭД ГАРЧ ИРСЭН БОЛОВЧ АВЧ ДИЙЛЭХЭЭРГҮЙ ҮНЭТЭЙ БАЙНА"

ИРГЭН 5: Ууц авах санаатай гарч ирлээ. Эрт авбал арай гайгүй хямдхан байх болов уу гээд гарч ирсэн боловч авч дийлэхээргүй үнэтэй байна. Өнгөрсөн жил 300 гаруй мянган төгрөгөөр авч байсан ууцтайгаа адилхан ууцны үнийг сая асуулаа. 660 мянган төгрөгөөр ав гэнэ. Сарын тэтгэвэртэйгээ тэнцэх мөнгөөр ууц авах нь. Тэгэхээр бусад бэлтгэлээ яаж базаах вэ. Тэтгэврийн зээл авчихья гэхээр хүү нь хэвээрээ. Дээрээс нь хамтрагч нэхээд байна. Хэдэн хөгшчүүд юугаараа цагаалж, яаж шинэлэх юм болдоо гэж гайхах юм. Дээр байгаа хүмүүс эцэг, эхтэй л баймаар юм. Юу санаж, бодож ядваг бол доо.

legacy:morgargah/uuts9.jpg

Иргэдийн хувьд бараг бүгд л ууцны үнэ өндөр байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан бол ахмадууд "Тэтгэврийн мөнгөөрөө ганц ууц авчихаар бусад зүйлээ яаж авах болж байна аа" гэх үгсийг гомдлыг үгс "чулуудаад" зөрж өнгөрнө. Ууц, өвчүүгээ худалдан борлуулахаар зогсож буй малчид иргэдийн ийн бухимдаж, гомдоллохыг сонссоор байгаад дөжирсөн аятай үнэ өнгөрсөн жилийнхээс өсөөгүй. Яг адилхан байгаа гэх хариултыг тоть шиг давтаад зогсож байгаа харагдав.

legacy:2026/01/MADURO/uuts/uuts5.jpg legacy:morgargah/uuts3.jpg legacy:2026/01/MADURO/uuts/81.png legacy:2026/01/MADURO/uuts/91.png
Хуваалцах:900

СЭТГЭГДЭЛ (90)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    манай Монголчууд шиг жудаггүй, худрагагүй улс гэж алгөө алга ... гадаадын улсуудад баяр болохоор хүнсний бараа нь ч хүртэл хямдардаг л юм байна лээ, манайд болохоор эсрэгээрээ ... :((

  • �
    🖕🖕🖕

    🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕💪💪🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕🖕

  • З
    Зочин

    энэ лалрын малчид яг энэ зангаараа будаг бол схан бна хаварын хавсарга эхлэхээр үхэл царайлаад татвар төлөгчидийн хөлс цусыг сордог шимигчид ууц махны мөнгөөрөө хятад шавар бурхан хэнд ч хэрэггүй чулуун хөөргө авч тэнэгтэхийн оронд малын тэжээлээ авж сурах хэрэгтэй новшнууд

  • Б
    Батчулуун

    яг зөв малчид ингэж хадгалж бэлдэж зараад явах цаг хаана байдийн дам шагийн чэнж нар бга үстэй дээл өмсөж нохой гуталтай хүн заавал хөдөөнийх байху цөс шаах юма

  • Б
    Батчулуун

    Малчид2 гэж шаахийн тэр малчид чинь биш чэнжүүдшдээ наад хэд чинь сайн бодооч малчиддад наадхийг чинв зараад явдаг цаг байхгу бас олон тоогоор бэлдээд хадаглах газарч байхгу энэ хүйтэнд гадаа хэнчил үстэй дээл нохой гутал өмсөж юма зарна малчны нэр барьсан худлаа шагийхан ш дээ цагаан идээ бол угаасаа үнэтэй байнга авдаг биш зуний 3н сар л авна халуун нард хэдэн цаг олон хонь ямаа саах тийм амар биш адуу үхэртэй айл хонь ямаа сааж амьжку хүн бүл муу бол бүүр хэцүү

  • P
    pp

    Ууцгүй золгуун хийнэ ..мах бууз аруул идээгээ тавиад малчин олон минь ...та нарт дайх үг олон бгаа цагаан сараар больёд оо...

  • З
    Зочин

    Тийм шүү хөдөөгийн хүмүүс бүүр арай дэндүү шулаачид болсон хайр даахгүй муухай өвөл нь зуд нь болно уу яаана уу ёстой хамаагүй хөөрхий яаана хөдөөнийхөн минь гэж боддог байсан одоо бол түйч хамаа алгаа

  • Э
    Эрдэнээ

    Малчид арай дэндүү болсон байна л ээ зун л 4 5. Аймгаар явж амарсан тал тогооны өрөм авахад л 18 000 гээд ааруул замын зугаа авий гэхэд л 25 аас 30 000 м 75граммын шар тос гэхэд л 25 000 арай байна Иймд хотын маниусын татварын мөнгөө зүгээр ахмадын тэтгэврийг л нэм илүүдээ гаргаж хөдөөгийн хүмүүсийн татвар болгож нөхөснөөс тэтгэврээ нэмүүлэсэн дээр байлгүйХөдөөний үнэ мах идээнээс 24 000ын тахи гахай аваад бараг 5 хонгийн мах болгоод идэх нь амар юм арга арвин Манай хөдөөнийхөн гээд урд өрөвдөж байдаг байсан энэ зун явдал шал дургүй хүрсэн Одоо 66 хүртлээ хааяахан ганц нэг кг хонины мах авч битүү банштай шөл болгож 14 хоногтоо идээд л болгоод бусад үед голдуу тахиа гахайгаар болгодог болоод хотынхон удаж байгаа шүү Иймд өвөл нь зуд нь болно уу болохгүй юу хотын маниас хамаагүй болж байгаа шүү хайр даахгүй өмх мах өрөмөө гайгүйхэн өгчих сэтгэлгүй муухай шуналтай болчихсон. Одоо хотын маниас илүү хөлжиж байгаа улс чинь хөдөөгийн энэ шулаачид байгаа шүү

  • З
    Зочин

    өнөө жил ууц нэг дахин нэмэгдсэн бна ууц авахаа больё.

  • Э
    Эрка

    Бүх юмаа дамлаад зардан малчдын НДШ г бидний татвараар төлөхгүй болох хэрэгтэй бас мах сүү ногоог ХХОАТ с чөлөөлдөг болих хэрэгтэй

  • З
    Зөвлөгөө

    Битгий аваач тэр мөнгөөр хавар давах их юм авна шүү дээ.

  • З
    Зочин

    Заавал ууц чанахгүй байвал яасий

  • С
    С.цэцэг

    ЕС нөөцөнд мах гаргана гэсэн дээ.яасан бэ?

  • З
    Зочин

    Үзэсгэлэн болгож тавьдаг ул боов, ууцнаас нийтээрээ татгалзах хэрэгтээ

  • U
    urialga

    ene neg maliin bogs shireendeere tawihaa boliochee mongolchuudaa

  • З
    Зочин

    Авахгүй л байлдаа.

  • З
    Зочин

    Авахгүй байх хэрэгтэй Энэ махныхаа арай даварч байна Тариагаар өөхлүүлсэн ууцыг авахаа боль гэж уриалмаар байна даа

  • Z
    Zochin

    Arai yu te iim shulaach yum baihuu odoo 800k bol neg tsagdaa sariin gar tsailgaltnii mong shdee pzd

  • М
    Мах чана

    Чадлаараа жаахан мах чанаад тавья.

  • З
    Зочин

    Хотондоо хоньтой биш хотын бид ууцаар яадаг юм

  • Z
    Zozin.

    Ууц авахаа больчих хэрэгтэй.Баруун аймгийн хүмүүс мах аваад ирсэн зочидтой чанадаг ёстой юм бна лээ.

  • З
    Зочин

    Хахаха үхэр эргүү монголчуудын нэгнийхээ дээр гарах гсн гуйлагчин сэтгэхүй нь юмны үнээ хөөрөгдөж хэдэн чэнж нараа давраацан хоньны үнэ нь амьд хониноосоо илүү үнэтэй болцон ямар ухаан явагдаад бнаа хахаха

  • З
    Зочин

    Сайхан мах чанаад л тавих хэрэгтэй!Муусайн дамчид галзуурч байна.Ууц өвчүү авахгүй байхад наад муу шулаачид чинь гуйгаад өгнө.Цагаан сарын дараа шатсанаа гайхаж Төр засаг руу чихнэ.Одоо наадуул чинь муусайн гуйлгачид авахгүйдээ яадаг юм гээд их байгаа.Бүү авцгаа гэж уриалья!!!

  • З
    Зочин

    Төлөгний махаа хэрхэн хуцны мах шиг харагдуулаж зардаг туршлагаа хуваалцаач махныхаан ....

  • Z
    Zochin

    Та бүхэн минь авахгүй л байлдаа

  • E
    Ebe

    Kya2 hohinee MAN ii llruud

  • Э
    Эрдэнэ

    3хоног баярлах гэж хамаг байдгаа шавхахаа боль.настай хүмүүс нь ууцаа тавина биз сайхан мах чанаад буузтай сүүтэй цайгаа чанаад тэгээд л болоо шүү дээ.

  • З
    Зочин

    Зүгээрэл мах чанаад тавьхад болно шдээ.Малнууд нэг нэгнийхээ дээр гарах гэж тогой шиг том сүүлтэй ууц тавьх гэж уралдаад хүний доор орохгүй гэдэг энэ новшийн зангаа одоо болимоор юм.Эргүүнүүд бас малчид чинь өөрсдөө махны үнээ нэмдэг шүү хөгийн гарууд бидний татварын мөнгөөр ндш төлдөг,өвөл баахан өвс тэжээл тусламж авна.Тэгээд байж байгаа царайн мах цагаан идээгээ тэнгэрт тултал үнтэй зарна .Ёстой жинхэнэ шуналын туламнууд чинь наад малчид нэртэй хөгийн бэрдүүд

  • Х
    Ха ха ха

    Зарж байгаа нь үнээ нэмээгүй гээд л, авч байгаа нь өндөр үнэтэй байна гээд л сурвалжилж байгаа нь дүнгэнээд л ккккк

  • И
    Иргэн

    Тамин заавал ууц тавих гэж бухимдаад хэрэггүй сайхан бүхэл мах чанаад тавихад мөн ч сайхан орж ирсэн ахан дүүсэд аваад идэхэд амар дараа нь үлдэх үнэр танар орохгүй. Иймээс ууцаа худалдаж авахгүй байхад л үнэ шалан дээр унан шүү дээ

  • З
    Зочин

    Зөв шүү заавал ууц өвчүү гээд яах вэ үхрийн [жимс] гэр мах чанаад тавьчихад болно шүү

  • З
    Заанаа

    Малчид үнэ нэмсэн гэх наад ченж хотын махны наймаачдаа үнэ нэмж баяжиж бга талаар үг хэлж чадахгүй юм даа

  • М
    Монгол ээж

    ИЙМ БАЙЖ МАЛЧИД ТАТВАР ТҮРЭЭСНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДДӨГ ХҮҮХДҮҮД НЬ СУРГУУЛЬД ҮНЭГҮЙ БАЙХ ШААРДЛАГА БНА УУ АРАЙ Л БНА ШҮҮ ЗАСГИЙН БОДЛОГО БУРУУ БГААГИЙН УРШИГ БАС ТЭР ҮНЭТЭЙ УУЦИЙГ НЬ АВАХГҮЙ Л БАЙЛДАА 1 ЖИЛ УУЦ ТАВЬСАНГҮЙ ГЭЭД ҮХЭХГҮЙ ТЭНЭГ МОНГОЛЧУУД НЭГНЭЭСЭЭ БАЯН БОЛОХ ГЭЖ БОДДОГ МАЛНУУД Л ДАА ХОХЬ НЬ ӨРӨНДӨӨ БАРИГД

  • Э
    Эги

    Бусдад баян харгдхын төлөө үхэхээс ч буцагүй дундаж мунхгууд ууц тавьдаг.!!! тасарцан баячуул бол тэгэж тэнгтхээ больсон байна шүү

  • З
    Зочин

    " Цагаан сар" Сайхан цагаан идээгээрээ таваг засаад, хайлмаг өрөм бяслагаа тавиад л таваг болчих нь доо.Хэвийн боов ( дараа нь идэх хүн) олдохгүй , Ууц өвчүүг 80 -с дээш настай хүмүүсдээ хүндэтгээд засах нь зөв гэж боддог.Үхрийн сайхан алаг мах аваад закуск маягаар засаад хэдэн төрлийн ногооны салад байхад + сайхан айраг гээд болмоор.Архийг мөн 70-с дээш настай хүмүүсдээ л гэхээс ( бурхан тахилдаа тавивал) Гол нь бэлэг ... Одоо дугтуйнд мөнгө хийж өгөөд л гар цайлгана даа.

  • И
    Иргэн Б Зоригт

    Махаа ёсоор нь эвдэж чанаад тавьчих ирсэн зочид идэж уугаад л явна шүү дээ . Ууц харж сууснаас сайхан идэж амталсан нь д.ээр биз дээ .

  • И
    Иргэн

    Ууц өвчүүгээ больсон нь дээрээ. Тавагны боовоор ч яахын.

  • З
    Зочин

    Ууц өвчүү тавиад өөдлөж дээшлээд бүгд баян тансаг амьдрах байсан бол 3 саруулаар өдийд сайхан амьдарч байх байсан байх. Бүгд ядуу улны гуйлагчид болчоод 3 өдөр том ууц өвчүү тавихаар бид бүгд баян тарган сайхан харагдахгүй ээ. Сэтгэлгээгээ өөрчлөөд байгаагаараа төсөвтөө тааруулж баярлаж сурцгаая.

  • З
    Зочин

    Бүгд бие биенээ шулж амьдардаг улс даа. Сайд дарга нар нь газар нутаг, улсаа төсөвөө шулж зарна, ард иргэд нь бие биенээ шулна, банк нь ард иргэдээ хүүлнэ, малчид нь ард иргэдээ шулна одоо ч шулахгүй хүн салбар ч үлдээгүй дээ. Миний эх орон шулаачдын орон боллоо.

  • З
    Зочин

    Заавал өндөр үнэтэй ууц авах хэрэг байгаа юм уу

  • З
    Зочин

    Ууц тавьхаа болёоо энэ улс орон болхоо байлаа хулгай луйвар ихдлээ луйварчидаа

  • И
    иргэн

    Монгол хүн билгээрээ хятад хүн бинчингэрээ гэж ард иргэдээ зүгээр сайхан мах чанаад тавьчих, энэ чинь л билэгдэл шзз дээ, дээр дооргүй л шулаачид, хулгай дээрэмчид байгаа энэ цаг үед тэр нь дээрээ

  • З
    Зочин

    Ууц тавихгүй бол яана гэж? Одоо 660 мянгаар авбал дараа жил сая хүрнэ шүү. Больчихно гэж нэг сайхан юм байдаг даа

  • И
    Иргэн

    Том жижиг сүүлээр уралдаад яахаа Эрүүл сайхан сэтгэлээр - сайхан мах чанаад ' бууз тэгээд л нэг нэгэндээ эрүүлээр настнууддаа Хайраа л золгоод л болоо шдээ!!!!!!!???????;сүйд бүү бол !!!!!! Байгаагаараа л сэтгэл хангалуун баярла!!!!!!!!!

  • З
    Зочин

    ер нь жаахан шинэлэг сэтгэлгээгээр тэмдэглэдэг болмоор байгаа шүү,нүсэр таваг,бөөн өөх болсон ууц ,гарын бэлэг ,бэл бэнчингээрээ уралдсан юм шиг дээл хувцас ,хөөрөг зэрэг утгагүй зүйлсээсээ татгалзвал зүгээр юм шиг ээ

  • З
    Зочин

    Ууц тавих албатай юу. Баярын дараа идэхч юмгүй дан өөх. Зүгээр л сайхан мах чанаад тавихад болоо юм бишүү.

  • Ж
    Жагаа

    Больчихоочээ.Сайхан мах чанаал тавьчихлдаа.

  • У
    Ууц авахгүй ээ

    Хөөрөгдсөн хөөсөрсөн үнэтэй ууц нь авахгүй байхад л болно бздээ.. хонь ховордож олдохгүй байгаа биш зүгээр мах чанаад тавьчихсан ч болно шдээ... Муу шуналтай ченжүүд г бойкотлох хэрэгтэй

  • З
    Зочин

    Ууц тавихаа боливол яасан юм яршиг зүгээр хэнд хэрэгтэй юм. Мах чанаад болгоно биз.

  • И
    Иргэн

    Битгий аваа Ухаантай байлдаа.

  • З
    Зочин

    Авахаа больчих тэгээд л болоо ядах юм алга албатай биш кк. Ууц өвчүү тавиагүй бол нэр төр чинь унах гээд байвал мөнгө хайрлахгүй ав. Настай хүмүүс өөрсдийгөө болон үр хүүхдүүддээ хүндрэл учруулж заавал ууц өвчүү тавина гэхгүй нь ойлгомжтой. Өөрсдөө идэш ууш хийсэн бол хамаагүй2. Eр нь малчин болцгоо

  • З
    Зочин

    Заавал ууц, өвчүү тавих шаардлагагүй. Үнэ өндөр энэ тэр гэж хараал зүхэл хийж авсан юм хоол болохгүй больчихсон нь дээр. Заавал махан таваг байх шаардлагатай бол дал дөрвөн өндөр чанаад тавьчих. Ширээ чимэх гэж хагас шүүрхий мах тавьж муудуулаад хэнд хэрэгтэй гэж. Хэчнээн настай хүн байсан ч ууц өвчүү тавиагүй бол хүн биш болчихдог юмуу. Хуучин цагт айл болгон ууц өвчүү тавьдаггүй байсан гэдэг. Баяд, ноёд гээд тиймэрхүү зиндаанд л тавьдаг байсан. Ядаж тавьсан ууц өвчүүгээ зочдоо хүндлээд муудуулөхгүй байлгах арга ухаанд сурах хэрэгтэй шиг санагдана. Шинийн 3-аас хойш муудсан, нэвширтэл үнэр орсон ууцыг идэх нь бүү хэл дэргэд нь суухын аргагүй болсон байдаг мах гэж хүнсэнд

  • З
    Зочин

    Үнэтэй байна гэнэ хохь нь ш дээ хэн та нарыг ав гэсэн юм хэлснээо нь авах хэрэг юу байна аа нэг нэгтэйгээ уралдаад л авах . Цагаан сараар цагаалгаа хийгээд л буузаа жигнээд л бэлэн мөнгө бэлгэнд өгөөд л болоо биз дээ тийм мах чанах шаардлагатай юм бол жижиг гэр мах чанаад тавь л даа

  • З
    Зочин

    Uuts ,uvchuu tavidag uye ungursun. Max chanaad tavi.

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    3.5 сая хүн өөрсдийгөө шулж, Хятадад шулуулж амьдардаг болжээ. Заавал өвчүү, ууц тавих албагүй шүү дээ.

  • З
    Зочин

    Ахмадуудад 80 мянган төгрөг нэмсэн гээд мах ,гурилаа нэмсэн юм байх даа. Төрийн өгсөн 80000 төгрөг хаана ч үгүй юм аа.126 мал юу бодож байдаг юм бол

  • З
    Зочин

    Таныг заавал ав гээгүй нь мэдээж. Монголчуудын хүн юу гэх бол гэсэн нэрэлхүү зан нь тэр шүү дээ. 25 жил хамгийн том үнэтэй ууц тавьдаг байлаа. Тэглээ гээд хагартал баяжсан юм алга. Сүүлийн ДӨРВӨН жил хонины баруун хаа 1ш үхрийн хавиргатай тавилаа.Тэглээ гээд муудаж хоосорсон юм алга. Харин ч ууц өвчүү чануулах гэж өөртөө төвөг удахгүй ирсэн хүмүүс ч жижиглэсэн махнаас амтархан идээд аятай сайхан л байна. Амьдрал харин улам ч сайхан болж байна. Ёстой өөрийн санаа өөртөө л ЗӨВ байх. Хүн дуурайх хэрэг юун билээ...

  • И
    Иргэн

    Өнгөрсөн зун малчид мах худалдаалах цэг гээд хэдэн мухлаг нээгдээд махны үнийг буулгахгүй бариад бүр хөөрөгдсөн Ер нь заавал ууц өвчүү тавьж байхаар мах чанаад тавьцгаач

  • З
    Зочин

    Энэ үнэтэй ууц авахгүй баихад л болоо шдэ ууц тавих үгүй нь хувь хүний асуудал би ууц тавьж байгаагүй тавих ч үгүй

  • Б
    Би бас та

    Бид малчдын НДШ ийг төлдөг хавар зуд турхан болохоор хандив тусламж өгдөг гэтэл тэдний байж байгаа царай энэ... Дээдчүүл юу бодож байдаг юм болдоо гэж үү Тэд нар энд цагаараа байгаад удаж байгаа байхоо хөгшин настай эцэг эхчүүд нь дулаан оронд байгаа байх оо

  • Z
    zochin

    Дал дөрвөн өндөр чаначих ууц тавих хууль байхгүй

  • З
    Зочин

    Нөгөө хэрэглэгчдийн төлөө монополийн эсрэг мэтийн том нэртэй байгууллагууд хаач ваа энэ эргүү нөхдүүдийг үнэндээ нь хязгаар тавиад заруулахгүй байх хэрэгтэй штээ хэдий ардчилсан хүний эрх энэ тэр байвч олон түмний эрх ашгийг хамгаалах ёстой шүүдээ даварчихсан машинуудыг хөөгөөд явуул ер нь ууц өвчүү авч хоёр гурав хоногийн юманд хэрэглэхээ больцгооё дараа ялангуяа ууцыг бараг хаядаг штээ манайхан зад загнаад битгий ав ямар үхэр биш 800000 гэдэг чинь бүтэн 1сарын тэтгэвэр биедээ 250-300бол одоо яахаа арай бид үнэхээр хүлцэнгүй номой хүмүүс юмаа

  • З
    Зочин

    Арай дэндэж даварч бна шүү,нэгдсэн үнэ гаргах шаардлагатай хэн дуртай нь нэмжл бдаг 350к аар л тогтоох хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Өлөн дээр дооргүй гуйлгачин авхын донтой дээдчүүд нь бүх баялгииин тонож хулгаалж намчингууд нь гоё горьсан жүжигчин хулгааач шуналт бузрууд бүх үедл хэндч дооор орихгүй гэсэн жүжигчин сэтгэлтэй сар идэх хүнс мах гэрииин төсвөөө 3 хан өдөртл баян болж байгааа харагдах гэж хичээдэг жүжгэлдэг мэдрэлүүд гэлтэй

  • З
    Зочин

    Мэдрэл муутай юм даа. Ичихгүй ийм үнээр зарж байх ч гэж. Арай амьдралд нийцтэй баймаар юм даа

  • М
    Махаа чанаад тавь бүтнээрээ 350 к ууц нь 700к

    Одоо хангалттай монголчууд минь би лав мах чанаж тавинаа

  • И
    Иргэн

    Яаахав ууц өвчүү тавих нэг нь тавина л биз дээ, хамгийн гол нь халаглан халаглан ууц өвчүү өндөр үнээр авч байгаа хүмүүст л учир нь байгаа юм!!! Цаашидаа том ууцаар уралддаг явдал цаг хугацааны асуудал болсон шүү дээ, тиймээс цагаан сарыг үзэн ядах шахуу үзэгдэл гаргах нь ирээдүйд ёс уламжлалаа богино хугацаанд алдах эрсдэлтэй болж байх шиг бн!!! Өөр өөрсдийн боломжоороо дал дөрвөн өндөрөө чанаад л сайхан шүү дээ!!

  • З
    Зочин

    Авах нь алба уу. Зүгээр мах чанаад л тавихад болно.

  • Б
    Бодит

    Ууц өвчүү авахгүй байж болно монголчууд чадна харин малчид чадахгүй иргэд мах авахгүй байна бидэнд халамж тэтгэвэр нөхөн олговор өг бид хохирлоо гэж хашгирна мэдээж төр хүссэн халамж урамшууллыг нь бүгдийг өгнө малчид л хулгайчдыг төрд гаргаж саналаа худалддаг хамгын том сүрэг саналыг нь авын тулд эдийн засгаа сүйрүүлэх нь илүү амар

  • З
    Зочин

    Зүгээр л ууц өвчүү тавихаа л больчих. Тавиагүй гээд огт муу юм болохгүй. Харин ч зардал бага гарна.

  • З
    Зочин

    Энэ ч арай л хэтэрлээ

  • З
    Зочин

    Ууц тавихаа боль

  • S
    Saabkaa

    Ингэж сүр дуулиан болж өр зээл тавьж нохойн гөлөг шиг /хүн муу хэлнэ/ хүнд таалагдах гэж амьдрана гэж юу байхавдээ. Ёс төдий тэмдэглэлт өдрийг гэр бүлээрээ цуглараад золгоод л болоошд. Туйлширсан 128тайгаа таарсан малнууд

  • З
    Зочин

    Ууцаар яахын бэ сэтгэлгээгээ өөрчлөөчээ тэр үе чи зөвхөн мал аж ахуй байсан цаг үе

  • Б
    БАДАМ

    Цагаан сараар заавал ууц өвчүү чанах алба уу зүгээр мах чанаад зочдоо дайлбал болоо. Тэгээд ч цагаан сараар чанасан царцуу ууцны махыг хэн иддэг билээ дээ шинийн 3 хүртэл тавагласан ууц өвчүү үнэр ороод муудчихдаг шүү дээ иймд өндөр настай ахмадуудын насны ойг тэмдэглэх гээгүй бол ууц чанах ямар хэрэгтэй юм Малчид үнэтэй ууцаа зарж чадахгүй аваад харина биз хашраг л дээ дараа жил өндөр үнэ хэлж шуналдахаа болиг зүгээр махаа чанаж таваглаад цагаалцгаая нийслэлчүүдээ

  • З
    зочин

    Тэнэг мулгуу ард иргэдээ энэ чинь л чөлөөт зах зээл байхгүй юу даа маанагуудаа харин ч хямдхан байна шүү

  • Т
    Тулга

    Томхон 3н сүүл л чанаад тавьчихья даа.. Тэгээд л идвэл иднэ л без, идэхгүй бол болино л без ээ..

  • Z
    Zochin

    Uuts avahaa bolichoochee tsagaan saraar boov uuts tavilgui buuzaa chanaj idee l munguu beleglee l hundrelgui bayarladag bolmoor yumaa

  • Б
    Бат

    Ууц өвчүү авах мөнгөтэй хүмүүс л цагаан сар тэмдэглэдэг байх хотод......хувь ажил хийдэг иргэд орлогогүй , төр амарч дуусахыг хүлээж суудаг

  • Э
    Энэ

    Цагаан сар малчин иргэдийн ажил амьдралд зохицсон зан үйлтэй...хотын иргэд тэмдэглэхгүй байсан ч болно.....утаанд угаарталгүй түгжрэлд түүртэлгүй онд мэнд оров уу гэж золголтоо биш дээ

  • З
    Зочин

    Хэн ч иддэггүй ууц тавьж өмхийрүүлж хатааж хаяахаар ууц тавихгүй оронд нь ирсэн зочин идчихмээр юм тавихгүй юу....

  • З
    Зочин

    бүтэн хонины мах аваад чанаад тавьчихсан нь хямд тусаж бга юм бишүү

  • З
    Зочин

    Цагаан сараа малчны цагаан сар болгоод орон нутагтаа хийдэг тэмдгэлдэг болсон нь дээр дээ хотоос ард иргэд нутаг нутагтаа очоод өргөн дэлгэр байсан нь зөв байх хотруу зөөхгүй үнэ өндөр гэж адлагдахгүй амар ш дээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • И
    Иргэн

    Заавал ууц, өвчүү чанах ямар хэрэгтэй юм бэ? Дал дөрвөн өндөр чанаад, хажуугаар нь бүхэл мах чанаад тавьж болно шүү дээ. Ядуугаа гайхаад баярхах гээд байх юм.

  • И
    Иргэн

    Бүтэн сарын тэтгэвэрээ нэг зантгар өөхөнд өгөх гээд зээл авдаг чинь буруушд

  • И
    Иргэн

    Заавал ууц авах гээд бгаа хүмүүсийн буруу шүүхдээ үзэл бодлоо өөрчилж ахмадуудаа энгийн ёсыг хууль шиг бодож заавал байх ёстойгоос жишдэгээ больчих

  • З
    Зочин

    Нэг хэсэгтэй баячууд тэмдэглэх биз аяндаа бүр болих биз энэ янзаараа хадуураад хөөсрөөд байвал хотод хориглох хууль санаачлавал амархан дэмжигдэх байх даа малчдын гэж нэрлээд явсан ч болно доо

  • Z
    Zochin

    Arai l dendvv yum