Н.Батсуурь: Допингийн төв 2 жил дараалж 1 хүнээс олон шинжилгээ авч, хүчээр “Зодог тайл” гэж шахаад байгаа юм уу

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 17 сек
170
legacy:batsuuri/suriiii.png

Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Допингийн эсрэг үндэсний төвөөс авч буй шинжилгээтэй холбогдуулан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийллээ.

Энэ талаар тэрбээр "Допингийн Эсрэг төв ямар ач холбогдолтой гэж 2 жил дараалж 1 хүн дээр хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бол. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Өмнөх Зүчи гээд нөхөр цагдаад өгсөн өргөдлийг хаалгачихаж байна лээ. Утсаар ярихгүйгээр оны өмнө имэйл илгээснээ нэг сарын 1-нээс өмнө ч гэх шиг одоо арай давраад байна уу. Түрүү жил дөрвөн удаа шинжилгээ өглөө. Гэрт унтаж байхад орж ирж тийм дураараа ТББ гэж байдагүй юм аа. Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг ТББ-ын амьдрах арга болоод байгааг бөхчүүд дуу нэгтэй дуугарах цаг нь болсон. Энэ ирсэн имэйл уншаад үзээрэй. Бөхчүүд сайн дураараа барилдаж байгаа олимпийн төрлийн тамирчин биш. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдгээ ухамсарлая.

Таныг Шинжилгээний бүртгэлийн санд хамруулж, ADAMS системд бүртгэснийг өмнөх цахим шуудангаар мэдэгдсэн билээ.

Гэвч та 2026 оны эхний улирлын Шинжилгээний бүртгэлийн сангийн байршлын мэдээллээ ADAMS системд оруулаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

БАЙРШЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ ЭЦСИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОХЫГ ТАНД САНУУЛЖ БАЙНА.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн Дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.

Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье.

Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:

- Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг;

- Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг;

- Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт);

- Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь);

- Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь);

- Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь;

- Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл;

- Допингийн эсрэг байгууллага болон холбогдох Олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл.

Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье.

Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    Жижгээ

    Наадах чинь төөрүүлж байгаа юм. 2026 оны тэгш ойн жил түрүүлэх санаатай элдэв юм яриал. Допингүй бол түрүүлж чадахгүй учраас наадмаас нөгөөхөө шаах гээл нохойтож байхгүй юу

  • Б
    Баагии

    Өөрсдөө уух юманд хольж эм өгчихөөд яаж бн гэж шалгаж бгаа биз

  • З
    Зочин

    өмхий шээсээ үхсэндээ харамлаад байгаа юм

  • З
    Зочин

    Монгол бөх мэддэг хүний үг биш бна даа

  • З
    Зочин

    Өөрөө хэрэглэж байсан, шийтгэлээ арга заль хэрэглэж мултарсан болохоор шалгаж байгаа биз. Үнэхээр хэрэглэдэггүй юм бол ёарилдах ёолгондоо ч өгсөн айх зүйлгүй биз дээ

  • З
    Зочин

    Даяар дуурсагдах далай даян дархан аврага Н. БАТСУУРЬ. Үгүй мөн сайхан сонсондож байна шүү. Үхэх нь уу өмхий атаархуу новшнууд минь.

  • G
    Ganaa

    Хэрэглэсэн хүнээс дахин авдаг дүрэмтэй бол авж л таараа. Харин 11 хасуулсан чинь зол болсон биш үү.

  • З
    Зочин

    Допингийн төв гэж үйл ажиллагааны хуульгүй байгууллага бөхчүүдээс тоглож байна.Татан буулгах хэрэгтэй.

  • З
    Зочин

    чи өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч бга биз дээ,хэрэглээгүй юм бол хэд ч өгсөн яадаг юм,*но* той болохоор чинь л авдаг байлгүй өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж бусдын толгой дээрхийг бүү шүүмжил дээ

  • З
    Зочин

    Мөнх Эрдэнэ арслан үе үе увайгүй үйлдэл гаргаж үзэгчдийн баяр хөөрийг үгүй хийж уур бухимдал болгодог байсныг санаж байна

  • З
    Зочин

    БӨХ СОНИРХОГЧДОО таны бодлоор ёс зүй тааруу жудаггүй зан гаргадаг бөхчүүд гэвэл хэнийг нэрлэх вэ

  • З
    Зочин

    миний бие Түвдэн аваргыг харьмагхан, Дамдин аваргын ид үеэс л засуул хийж бөхийн тоосонд орж хийморио сэргээж явсан, Өнгөрсөн болоод одоог эргэцүүлэн бодожээ суухнээн Батсуурь шиг жудаг гудиг муутай, бөх санаанд орохгүй байна. Залуу хүн цаашдаа засрах бизээ

  • И
    иргэдийн төлөөлөл

    Увсын улс төрчии дархан аварга төрүүлнэ амлаад Батсуурийг золиос олон болгосон..олон жил допингтой барилдуулж ,шинжилгээг нь сольж бусад бөхчүүдийг хохироосон гэж иргэд боддог шүү..Батсуурь допинг нь илэрч 9 сараар эрхээ хасуулж д байсан..Батсуурь одоо зодог тайлсан дээр..допингоос боож ааш авир эвдэрч харгис хэрцгий болсон. Цаашдаа шоронд орохгүйн тулд хурдан зодог тайлсан дээрдээ..маш их сэтгэл зүйн дарамтад орж байгаа их стрeстэж байгаа тул бөхийн холбоо барилдах эрхийг түр зогсоох нь дээрдээ..хүнийх нь хувьд Батсуурийг хамгаалах ёстой..

  • З
    Зочин

    Батсуурь допингтой бол давдаг допингүй бол унадаг гэнэ

  • З
    Зочин

    chamaig dobingtoig ard tumen bugd medne

  • З
    Зочин

    ENE TUXAI BOX SONIRXOGCH UZEGCHID BUGD MEDNE. DENDUU JUDAGGUI, ES ZUIGUI BOX. BOXIIN XOLBOO ARGA XEMJEE AVAX XEREGTEI. BIUGD DUREMD ZIXRAGDAX XEREGTEI.

  • З
    Зочин

    Би жар гаран жил монгол бөх сонирхон үзэж барилдаан бүрийн оноолт тэмдэглэлтэй болсон нэгэн.мөн миний тэмдэглэлээс ч илүү бичвэр хөтөлдөг хэд хэдэн ахмад бөх сонирхогч байдаг юм. Тэдэнтэйгээ болон үндэсний бөх шимтэн сонирхож хоббигоо болгосон хүмүүстэй бөхийн хууч хөөрч санал солилцон ярилцахад ёс жудаггүй авир гардаг бөх мэр сэр байсанч Намсрайжавын Батсуурь шиг дэндүү жудаггүй цохиж нүдэх жавждах өшиглөх нугасалж шидэх гээд алахаас буцахгүй зэрлэг балмад авирладагийг харааагүй сонсоогүй.тэр бузар үйлдлүүдийг нь залгаж нийлүүлвэл богино хэмжээний кино болохоор