Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 5 сек
110
legacy:2026/01/MADURO/uuts/2.jpg

Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Өнөөдөр бид Хан-Уул дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрт ажиллаж байна. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 20 гаруй тонн мах нийлүүлсэн бөгөөд борлуулалт сайн байна. Мөн махны харьцаанд анхаарч байгаа. Тухайлбал, үхрийн маханд нуруу, гуяны цул, хавирга, харин хонины маханд сүүл, хаа, булчин мах, гуяны цул зэргийг багтааж, савласан.

Түүнчлэн зарим иргэдийн дунд нөөцийн махыг зуны улиралд бэлтгээд өвөл худалдаанд гаргадаг, удаан хугацаанд хадгалсан мах муу гэсэн ойлголт байдаг. Харин бид үйлдвэрийн аргаар, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон бэлтгэсэн. Эдгээр есөн аж ахуйн нэгж өнгөрсөн оны 11–12 дугаар сард бэлтгэсэн махаа өнөөдөр худалдаанд гаргаж байгаа бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах юм” гэлээ.

legacy:2026/01/MADURO/uuts/3.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нөөцийн мах авах цэгээс авах гээд очихоор байхгүй дууссан байх юм.

  • З
    Зочин

    Хонины махыг 13000 төгрөгөөр зарж 12000 -аас 12500 байсан үнийг хөөрөгдлөө

  • З
    Зочин

    Өнөөдөр үхрийн мах 3уутыг авлаа хүзүү дал булчингийн яс байна олигтой юм алга

  • З
    Зочин

    Нөөцийн мах үнэтэй байна. Үзэсгэлэн худалдаа, нөөцийн махны үнэ ер нь үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа шүү.

  • И
    ИРГЭН

    Нөөцийн мах гэдэг үнэ тогтворжуулахад их дэмтэй шүү Хавар махны хомсдолтой үед махны үнийг өсөлтийн үед интервенц хийдэг зөв ажил! Харин нөөцийн үнэ харьцангуй хямад гэдэг утгаараа чанар тааруу байж болохгүй шүү дээ!! Зарим хонь үхэрийн мах нь маш хатуу чанар муутай байсан шүү анхаараарай!!

  • З
    ЗОЧИН

    НӨӨЦИЙН МАХ НЬ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙГАА УЧИР МАХНЫ ҮНЭНД ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ. ХОНИНЫ МАХ 8500 с 9000 ҮХРИЙН МАХ ДЭЭД ТАЛ НЬ 10000 БАЙХАД БОЛНО ШҮҮ.

  • Н
    Нараа

    Нооцийн ЯС гэнэ

  • И
    Иргэн

    Нөөцийн мах байхгүй бналээ худлаа ярихгүй байгаач

  • У
    Уншигч

    Энэ хүн чинь ойлгоогүй, хүмүүжээгүй, хугацаа дуусаагүй байхад гаргачихлаа гээд гомдлоод байгаа юм биш үү. Мөнгө авсан гэдэг нь тогтоогдсон гээд яваад байсан санагдах юм. Авсан нь үнэн бол асуудал нь тодорхой гэж ойлгож байгаа ш дээ

  • З
    Зочин

    Нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж байгаа болохоор амттай сайхан шөл гарахгүй, маш хатуу байхынхаа. Цаашид гар аргаар бэлтгээд нөөцөлж болдоггүй юм болов уу.

  • З
    Зочин

    Нөөцийн мах гэж ойрын хүмүүсээ хөлжүүлдгээ хэзээ зогсоох вэ?