16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал маргааш болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
70
legacy:2026/01/MADURO/uuts/615159283_866122192716333_5593520284185637764_n.jpg

Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 22-нд хийхээр товлосон байдаг.

Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнийн ээж нэгэн бичлэгийг цахим сүлжээнд байршуулж, олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хэрэгт уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл тул бичлэгийг ямар зорилгоор олон нийтэд түгээснийг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байгаа хэмээн мэдээлсэн байдаг.