“Physical Asia”-д оролцсон монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2026/01/2.jpg
legacy:9_6/1.jpg

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа. Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.

“Алтан од” шагнал нь Олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ.

legacy:9_6/3.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эцэг нь олон улсын гэмт хэрэгтэн! Хүү нь эцгийнхээ суурин дээр!

  • И
    Иргэн

    Сү, Батболдын хүү Баттүшиг яаахав боловсрол мэдлэггүй тамирчин дарга нарын дэргэд арай анги юм даа!! Олимпийн хороог хэн нэгэн амжил үзүүлсэн тамирчинаар удирдуулдаг биш бодлогын түвшинд ажилаж чадах чадалтай мэдлэг боловсролтой хүнээр цаашидаа удирдуулж баймаар байгаа юм даа!! Хэдэн тамирчинд очоод шимэгчилээд суучихадаг хөгждөггүй газар МҮОХ- шүү!!!

  • П
    Пүн

    Шагнал өгч бгаа 2 лалар хулгайч нарыг зайлуул

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    odoo het tengert huurguj bolohgui shvv naad zaluuchuudaa