ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой
00

2026 оны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг АНУ, Канад, Мексик гурван улс хамтран зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл FIFA World Cup 2026 тэмцээний АНУ-д болох тоглолтуудыг үзэх тасалбар эзэмшигчид АНУ-ын визний ярилцлагын цагаа түргэвчилсэн (priority) журмаар авах боломжтой болсон талаар тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Хэрэв иргэн та тасалбараа FIFA-гийн албан ёсны цахим хуудаснаас худалдан авсан бол http://fifa.com сайтаар дамжуулан FIFA PASS хөтөлбөрт хамрагдахыг мөн дурджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: https://state.gov/fifa-world-cup-26



