Бөхийн таавар “будилуулсан” сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин 13 сек
110
legacy:2026/02/tulgaaaaaaaaaaa.jpg

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болж байна. Энэ удаагийн барилдаанд улсын харцага М.Дармаабазарын хүү Д.Мөнхтулга нэгийн даваанд "Баавгай" хэмээн түмний дунд хүндлэгдсэн Б.Бат-Өлзий зааныг өвдөг шороодуулсан бол хоёрын даваанд сар шинийн барилдааны түрүү бөхийн таамагт нэрлэгдээд байсан улсын арслан Б.Орхонбаярыг даваад байна.

М.Дармаабазар харцага хөвгүүдээ багаас нь бөхөд дуртай болгон өсгөж өөрөө ч хүүхдүүдээ барилдах болгонд дуустал нь үзэж суудаг хүүхдүүдийнхээ багш, дасгалжуулагч нь. Учир нь энэ сар шинийн барилдаанд түүний хоёр хүү Д.Мөнхтулга, Д.Нарантулга нар цуг зодоглож, Д.Нарантулга нэгийн даваанд өвдөг шороодсон.

Д.Мөнхтулга гэж хэн бэ. Өмнө нь ямар амжилт гаргаж байв?

Д.Мөнхтулга нь 2001 оны арваннэгдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Биеийн өндөр 189 см. 2019 онд 18 настайдаа сумын заан цолтон болжээ. 2022, 2025 онд цолоо баталсан. Д.Мөнхтулга 2025 оны гуравдугаар сард болсон сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд найм давж, үзүүрлэж байсан. Мөн Багануур дүүргийн 45 жилийн ойн барилдаанд дөрөв давж байв. Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдааны нэгийн даваанд Улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг хаяж, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодон олныг шуугиулж байлаа.

Ийнхүү сар шинийн барилдаанд улсын цолтонгуудыг ээлж дараалан өвдөг шороодуулж олныг шуугиулсаар байна.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн7 сар өмнө

    Төрсөн сум нь Завханы Эрдэнэхайрхан уу, Завханмандал уу?

  • У
    Уншигч7 сар өмнө

    Дүүд амжилт хүсье. Олны хүндэтгэл хүлээж, шуугилуулж барилдана гэдэг бахархал. Улсын цолондоо түргэн хүрэхийн ерөөл өргөе

  • З
    Зочин7 сар өмнө

    Баавгай заан Орхоо арслан 2 маань дээшээ барилдсан бол барилдаан үзүүштэй сайхан барилдаан болох байлаа тун харамсалтай

  • З
    Зочин7 сар өмнө

    Өөрөө тэгээд 3 ч давж чадсангүй бөхийн таавар үймүүлэгч

  • З
    Зочин7 сар өмнө

    Цагаан сарын барилдаан найраагүй сайхан барилдаан юм биш үү.

  • М
    Магнай7 сар өмнө

    Дүүд улам улам их амжилт ерөөе Дэмжиж хардаг бөх арслан Орхонбаярыг маань давчихаар нь сонирхлоо ...энэ удаа ч биш ер нь томчуудыг давж шуугиулдаг схн залуу бнаөө Заа аавд нь дүүд нь амжилт сайн схн бүхнийг ерөөе

  • И
    Иргэн7 сар өмнө

    Энэ эрчээ алдалгүй барилдаж улсын наадмын түрүү магнай болоорой

  • И
    ИРГЭН7 сар өмнө

    Сайхан залуу амжилт хүсэе! Одоо улсын цолонд хүрэхгүй бол нас бас явж байгаа юм бн!!

  • З
    Зочин7 сар өмнө

    Дармаабазар өөрөө бие бялдар сайтай, бяртай начин байсан шүү, хүү нь эцгийнхээ шийрийг хатаах юм байна

  • З
    Зочин7 сар өмнө

    Сайхан залуу бөх гарч ирж байгаа юм бн. Ард олноо баярлуулсан их аварга болоорой.

  • Т
    Тамир7 сар өмнө

    Баяр хүргье Эрдэнэмандал гэж бхгүй шүү Эрдэнэхайрхан сум шүү