Монгол инженерүүд ноцтой кибер эрсдэлийг илрүүлж, зогсоолоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 11 сек
10
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/hhh.jpg

Монгол инженерүүд дэлхий даяар ашиглагддаг “pypdf” нэртэй PDF боловсруулах нээлттэй сангаас ноцтой аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, засварлах шийдлийг боловсруулжээ. Тодруулбал, Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүн, мэдээллийн аюулгүй байдлын инженер Л.Ууганбаяр нар тус программын сангаас өмнө нь огт ил болоогүй, хөгжүүлэгчид өөрсдөө ч мэдээгүй байсан “zero-day” ангиллын эмзэг байдлыг илрүүлжээ.

Уг эмзэг байдал нь олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) бүртгэлд албан ёсоор бүртгэсэн бөгөөд энэ нь кибер аюулгүй байдлын салбарт илэрсэн эмзэг байдлыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бүртгэдэг нэгдсэн сан юм. Энэ үйл явдал нь дэлхий даяар улам бүр эрчээ авч буй мэдээллийн аюулгүй байдлын салбарт Монгол инженерүүдийн ур чадварыг олон улсын түвшинд харуулсан чухал амжилт боллоо.

Энэхүү эмзэг байдал нь халдагч этгээдүүд серверийн санах ойг зориудаар дүүргэж, системийг бүрэн ажиллагаагүй болгох эрсдэл дагуулж байснаас гадна ийм төрлийн халдлага нь байгууллагын систем, үйлчилгээ тасалдах нөхцлийг ч үүсгэх магадлалтай аж. Тиймээс, инженерүүдийн гаргасан техникийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу “pypdf” сангийн хөгжүүлэгчид яаралтай шинэчлэл хийж, аюулгүй байдлын уг эрсдэлийг хааснаар олон болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.

Юнител группийн Мэдээллийн аюулгүй байдлын ахлах инженер Г.Билгүүний хэлж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын салбарт инженерүүдийн бодит туршлага, олон улсын түвшний сертификатууд чухал үүрэгтэй бөгөөд Юнител групп инженерүүдээ тогтмол сургалтад хамруулж, зардлыг нь бүрэн гаргаж дэмждэг нь тэдэнд ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх бодит боломжийг олгодог ажээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MARA

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)