Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Tsereg/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-Recovered-Recovered.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхлэхэд бэлэн боллоо.

Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авна.

Тавих шаардлага:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;

Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;

2026 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.