Н.Мустафа: Ийм үйлдэл хийж буй хүүхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
40
legacy:Batmagnai nachin/mustafaaaaa.jpg
legacy:Batmagnai nachin/mustaffff.PNG

Сүүлийн үед цахим орчинд нийтлэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийн бичлэгүүдийн талаар зарим олны танил эрхмүүд байр сууриа илэрхийлсээр байна.

Монгол Улсын начин Н.Мустафа энэ талаар "Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хувийн мундаг том сургуульд өгөх эсвэл ямар нэгэн давтлага юу байдаг тэрэнд өгч байгаагаараа уралдаж байх шиг санагддаг юм. Миний бодлоор эхлээд хүн болж төлөвших ёстой. Нийгэмшээд бусдадаа гай болохгүй байх мөн дээрэлхэлт бие биеэ ялгаварлан гадуурхаж болохгүйн талаар зааж өгвөл илүү ирээдүйн нийгэм маань гэрэл гэгээтэй болох байх. Спортоор хичээллэвэл илүү даруу төлөв болох магадлал өндөр шүү. Мэдээж энэ бүхнээ сурсны дараа ямар ч мэдлэг боловсрол хувийн ур чадвараа дээшлүүлэхгүй яах вэ. Эцэст нь ийм үйлдэл хийж буй хүүхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/03/16

    Аав ээж, гэр бүлийнхэнд нь шийтгэл давхар ногдуулах хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ядахнаа хамтдаа хөтлөлдөөд сургалтад суух хэрэгтэй. Тэгээд үр дүнг нь сургууль, тойрог, хороон дээр нь тогтмол хэлэлцэж байх хэрэгтэй.

  • З
    Зочин2026/03/15

    Аав ээжид нь шиитгэл оноох ёстой АНУ.д тиим хууль гарсан

  • B
    Baidi2026/03/15

    Эцэг эхийн тусгал хатуу арга хэмжээ авч байж сургамж болно шүү

  • С
    Сайн байна.2026/03/14

    Бөх хүн дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй