Д.Сумъяабазар: Б.Энхбаяр минь ҮНЭН БАЙГААРАЙ, ШУДАРГА БАЙГААРАЙ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:Sumyabazar/6343bf398c81e851e4148b6c.jpg

Хотын дарга асан Д.Сумъяабазар цахим хуудастаа "Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хууль зүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа.

Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ. Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх түр хороо байгуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа, Ковидын хүнд нөхцөлд юу болж батлууллаа даа.

Өнөөдөр Улаанбаатар хот эрх зүйн болон эдийн засгийн реформыг хийж, жинхэнэ бүтээн байгуулалтын ажлууддаа ханцуй шамлан ороод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүн ч нүдэнд харагдахуйц гарч байна.

Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, Бодь Групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болноо гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье.

Энхбаяр минь ҮНЭН БАЙГААРАЙ, ШУДАРГА БАЙГААРАЙ" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сумьяа овоошдээ. Хотын даргын ажлын амаргүйг мэдэх хүн дээ

  • З
    Зочин

    Гоё лалрын жүж гарууд иргэдиинхэээ автобусыг хуучнааар сольж шуналт бузруудшдэээ гэж ард түмнээрээ ойлгосондооо

  • И
    иргэн

    ХЗС-даа Дотоотдын цэрэгт алба хаагч нар хоорондоо дүрмийн бус харьцсан асуудал гарсан байна гээд штабын даргад хариуцлага тооцон ажиллас чөлөөлөө гэж хэвлэлээр баахан сэвсэн. Гэтэл шинэ штабын дарга очоод ажиллаж байх хооронд дотоодын цэрэгт нь хоёр ч удаа гэмт хэрэг гараад байхад шударга ёс ярьдаг ХЗС томилсон штабын даргадаа хариуцлаг тооцож албанаас нь чөлөөлөхгүй байгаад гайхаж байна. ДЦ-н алба хаагч нар зарим эрэмдэг зарим нь ялтан болоод ДЦ чинь гэмт хэргийн үүр уурхай боллоо

  • O
    Otgoo

    Chin unen bsan umuu muu gul..g