У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

Улс төр
Turbat
Унших: 1 мин 6 сек
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/3618/648565070_1659367951903106_436179248789102478_n1024x683.jpg

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үе үеийн эх орончид, ахмад дайчид, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Мөн тэдний найдвартай ар тал болдог гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.

legacy:Hurelsuh Erunhiilugch/3618/648733496_760974346882233_6535826337487387689_n1024x683.jpg

Зэвсэгт хүчний нэгэн зууны хөгжил, шинэчлэл нь дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэл, ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг, ард түмний бат бөх итгэлцэлд тулгуурлаж ирснийг онцлов.

legacy:Hurelsuh Erunhiilugch/3618/649121186_1465989021582606_5955479011878606325_n.jpg

Орчин цагийн Зэвсэгт хүчин дайны жилүүдэд эх орноо хамгаалан тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад манлайлан, гамшиг, ослын голомтод хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, ирээдүй хойчдоо эх оронч үзэл, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эх ундарга, аюулгүй байдлын баталгаа нь болж ирснийг төр, засаг, ард түмэн ямагт талархан дурсах учиртайг хэллээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АХМАД АЖИЛТАНУУД ТӨРИЙН ОДОН МЕДАЛАА ХҮЛЭЭСЭЭР СУУНА. ТДОРХОЙЛООД ОЧСОН ШАГНАЛЫГ ОЛГОХГҮЙ ДАРЖ ХУГАЦАА УЛАМ АЛДААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМВЭ? ЭСВЭЛ НЭГ МЕДАЛЬ, ОДОН ОЛГООД ДАРААГИЙН ОДОН ОЛГОХ ХУГАЦАА БОЛООГҮЙ ГЭХ ЮМ. ТА НАР МЕДАЛЬ ОДОНГ НЬ ХУГАЦААНД ОЛГОСОН ЮМ УУ??? ХУГАЦААНД ОЛГООГҮЙ БОЛ АЦНЫ ЧИНЬ ДАРААГИЙН ОДОН ОЛГОХ ХУГАЦАА БОЛООГҮЙ ГЭЖ ЭРГҮҮТЭЭД БАЙГАА ЮМ ВЭ???? ТА ХЭДЭН ДУУ ДУУЛСАН, ХҮН ДООМЖИЛСОН ХОШИН ШОГИЙН НӨХДӨД ОДОН ГАВЬЯАТ ОЛГОЖ БАЙГАА БАЙЖ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ТАНГАРАГ ӨРГӨӨД ХАЛУУНД ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨРӨН НОЙР ХОЛОО ХАСАН ЗҮТГЭЖ ЯВСАН АХМАД АЖИЛТАНД ЯАГААД ОДОН МЕДАЛИЙГ ОЛГОХОД ҮХСЭНДЭЭ ЦЕНЗУР ТАВИАД БАЙГАА ЮМ. ХУЛГАЙ ХИЙЖ ШҮҮХЭЭС ЯЛ АВСАН ХҮМҮҮСТ АЛТАН ГАДАС, ГАВЬЯАТ ГЭСЭН ЦОЛ ОЛГОСОНЫГ ЧИНЬ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ЭНЭ УЛС ХАРААД ЗОГСОЖ БАЙНА. ИЙМ ШУДАРГА БУС БАЙЖ БОЛДОГ ЮМ УУ? ЦЭРГИЙН БАЙГУУЛЛЛАГАД АЖИЛЛААД ОДОН НЬ ОЛГОДООГҮЙ ТОДОРХОЙЛОЛТ ОЧСОН ЦЭРГИЙН АХАД АЖИЛТАНУАД ОДОНГ ХУГАЦАА ХАРГАХГҮЙ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.