Ц.Сандаг-Очир: Хэнийгээ юуны даргаар ажиллуулах нь манай намын эрх. Хориотой зүйл огт байхгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:sandag-ochir gishuun/SandagOchir.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр сайдын томилгоог танилцуулж, Ерөнхий сайд захирамжлах байсан. Гэвч ирц хүрэхгүй байна. Тодруулбал, АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гээд байгаа юм.

Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодруулахад "Хэнийгээ юуны даргаар ажиллуулах нь манай намын эрх. Хориотой зүйл огт байхгүй. АН-ынхан улс төрийн АКЦ хийж, шалтаг хайж байна" гэлээ.