Ж.Золжаргал: АН-ынхан хурал хаяж байхаар гарын үсэг цуглуулаад асуудлыг шийдэж болно. Магадгүй өөр шалтгаан байгаа байх
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр сайдын томилгоог танилцуулж, Ерөнхий сайд захирамжлах байсан. Гэвч ирц хүрэхгүй байна. Тодруулбал, АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гээд байгаа юм.
Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.



