АҮЭБЯ: Тооцооллоор бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэхээр байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 13 сек
160
legacy:Hudaldaa aj uildweriin tanhim/yam.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин: Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдалтай холбогдуулан нефть бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгье.


Гуравдугаар сараас эхэлсэн Ойрхи Дорнодын дайн байдлаас шалтгаалж дэлхий нийтэд нефть бүтээгдэхүүн нэлээд хомсдолд орж, дэлхийн 100 гаруй улсад онцгой нөхцөл үүссэн. Үүний сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Дэлхийн 90 гаруй улсад нефтьгүй болсон, хязгаарлалт хийсэн, төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнээс хамаараад Монгол Улсад нефть бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.


2026 оны нэгдүгээр улиралд буюу эхний хоёр сард 518 мянган тн нефть бүтээгдэхүүн, дизель түлш, АИ-92, 98 зэрэг бензин захиалж авсан. Гурван сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авсан.
Өнөөдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй, дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн, ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн ердийн хэрэглээний нөөц үлдэгдэлтэй байна.


Өчигдөр ОХУ-аас дөрөвдүгээр сард авах нефть бүтээгдэхүүний үнийг авлаа. АИ-92 тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 1206 ам.доллар, АИ-95 1176 ам.доллар, АИ-98 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор үнийг ирүүлээд байна. АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Бид бензин экспорт хийж чадан

  • Т
    Том өод

    Халзан хохмай худал булдараад чи юу мэдэг тэнэг үү

  • З
    Зочин

    Муу хулгай чи амиа хорло чиний цусалсан мөнгөөр үнэ өсөж түлш ховордож байгаа.

  • З
    Зочин

    Төрийн бөөс юу яриад байнаа

  • З
    Зочин

    ОХУлс манай улсад ямар эрсдэлтэй байсан ч бензинээ үнэ нэмэхгүй 2024оны гэрээнд заасан үнээрээ тогтвортой нийлүүлэх гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байгаа шүү. Булангийн орнуудын тасалдал ОХУлсад тасалдал үүсгэхгүй.

  • З
    Зочин

    Төгрөгийнхөө ханыг чангаруулж чадвал үнийн өсөлт мэдрэгдэхгүй юм байна даанч чадахгүй лдээ

  • Z
    Zochin

    Dald orooch

  • З
    Зочин

    Дайны сургаар нэмж байгаа. Дайн цайшид 2-3жилээр үргэлжилэх болвол хэдээр өсөх вэ. Орос манайд үнээ өсгөж өгөөгүй байгаа шүү.

  • З
    Зочин

    Ард иргэдээ гулж ядууруулах тийм сайхан байдаг юм байх даа. Энэ төр засаг огцорвол таарна. Ажилч хийж чаддаггүй баахан дарга сайдтай, ойрхон ойрхон огцорох юм даа.

  • З
    Зочин

    Хурдхан ахиухан нэмээд өгөл дөө.авто бусандаа сайхан шаалцмаар байна шд

  • Z
    z

    ta bugd yj ard irgedig shulhuu yj tatvarin mungig idehuu hulgailhuu gj boddog nohod neg ih nariin tootsoo gargas yu

  • З
    Зочин

    ЭБЯ ны мэрэгжилтэнгүүд нефть импортлогч нараас авлига авч худлаа мэдээлэл тарааж байдгаа болих хэрэгтэй 1000-2000 төгрөгөөр нэмж байж алдагдалгүй ажиллана гэж цуу тараагаад дараа нь 300-500 төгрөгөөр нэмж иргэдийг хуурдагаа болиорой Аудит,АТГ,Тагнуул шаалгах хэрэгтэй их том мафи илэрнэ шүү

  • З
    Зочин

    За больж үз. Бөөн далим үсэргээд үнээ үсэртэл нь нэммээр санагдсан юм байхдаа. Сонгууль болох гээд нүдэнд нь мөнгө олох арга нь гараад ирсэн үү. Болиорой доо.

  • Н
    Няамбаатар

    Хузваа орос үнээ тэгэж их нэмэхгүй чи лалар монпол хэдэн лаларуудаас хэд хичнээн цаас аваад энгэж хузаж байгаа лалар гөлөг вэ хол очиж хузваа

  • И
    Иргэнэ

    Хуцдаг баас вэ?

  • Э
    Эоднээ

    Дэд сайд гуай тооцоолдог хүн биш байнадаа. Шатахууны наймаачдын санааг гүйцэлдүүлж өгөхөөр ажиллаж байгаа авилагач баынадаа