Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг дулаалах төсөл хэрэгжиж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
50
legacy:hotin darga uulzalt/dulaalga.jpg

"Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төслийг “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам”, “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Mitigation Action Facility” байгууллагуудын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.

2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, төслийн удирдагч Ионас болон холбогдох албан хаагчид дулаалгын ажлын явцтай танилцлаа. Одоогоор 45 блок барилгын дулаалгын ажил эхэлсэн явагдаж байгаа ба энэ онд 100 гаруй блокийг, дараа жил мөн 100 орчим блокийг дулаалахаар төлөвлөсөн.

Дулаалгын ажлын хүрээнд:

Гадна хана: гал дэмждэггүй эрдэс хөвөн материалаар дулаалж, металл фасад суурилуулна.

Дээвэр: дулаалга болон ус тусгаарлах материал шинэчилнэ

Холигч насосын үзэл болон дулааны тоолуур: гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах холигч насос болон дулааны тоолуур суурилуулна.

Дулаалга хийснээр тухайн барилга дулаан, тав тухтай болохоос гадна үнэ цэн нэмэгдэх, барилгын насжилтыг ойролцоогоор 30 жилээр уртасгадаг гээд олон давуу талтай.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өлзийнаран

    Үнэтэй 2 . хулгай2

  • Т
    ТЗ-н угсармал байруудыг дулаалуулах хүсэлтэй бна.

    Өнгөрсөн өвөл хөлдөж үхэх шарсан.пар муу хална.дээр нь ханаараа сийгэнэ.

  • З
    Зочин

    угаасаа олигтой халаахгүй вайгоо. ялтсан болуураас болж дурын слесарь халаалт унадаг болсон.

  • М
    Монгол мал.

    Малаа ,жоохон барилгын мэдлэгтээ бж юм бичээч, хөдөөний мал хотын угсармал байшинг яаж мэдэхвээ дээ. Ккк. 40-50 жил болсон угсармал байшин ямар болдгийг чи мэдээж ч хэрэггүй дээ. Хөдөөнөө очоод сайхан гэр бариад тээмээ, ямаагаа өсгөөд блдаа. Мал малаараа бх юмдаа

  • A
    Amaraa

    Ugaasaa dulaalgatai baishin nemj dulaalaad shsn. Mongo chin iluudeed bna u? Mongo ideed bna u? Helj ogii za. 20 sm biton 10sm shilen hovon 10 sm biton zaa yu. Tegsen dahiad daats nemeed bhiin. Wtf