Хадам дүү, жолооч, танил дүүгийнхээ дансаар дамжуулан 100 сая төгрөг хахуульд авчээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 12 сек
110
legacy:ATG/йц эй.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.

Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

  • М
    Ман

    Энэ юу ч биш 10 хувийн Адьяа гэдэг алдартай амьтан шүү дээ..

  • D
    Dawaa

    Ta nar iim jijig hereg ilruulj baisnaas tom tom ajiluudaa ilruuleech. Hoyoriin hoorond jijig yumandaa ingej sain ajillaj baij yagaard Tord bga humuusiin awilag heel hahuuliig IL gargaj chadahgui yum bee. Eswel tanai udirdlaguud chin oorosdoo awilgald awtatsan yumuu

  • H
    Hench bish

    Hahuuliin esreg tsaaziin yl heregtei ternees hezeed baisaar bn manai uls abilgiin oron boljee hoorhii

  • А
    Амарбаясгалан

    ДАНХ

  • M
    Muu

    Shorond hii

  • З
    Зочин

    Төрд үүрлэсэн хулгайчуудын буруу аргаар олсон мөнгийн төлүүлдэг,шударга байгаач

  • B
    Bagira

    Bi ene avilgaltai temtseh gazariig oilgodoggui yum yagaad nuden deer ni il bgaa turd bgaa avilgalchdiig bas ene zuil shigee shalgaad gargaad irj boldoggui yum bol uursduu bas avilgald avtaad shaagaad yvaad bdag yum bolovuu nohoinuud

  • З
    Зочин

    Ер нь тэр Эрдэнэтэд чинь авилга арын хаалнвга нэн өндөр цэцэглэсэн газар бус уу

  • З
    Зочин

    Хадам дүү жолооч уу кккк. Арай арай

  • И
    ИРГЭН

    Эрдэнэт Булганы ЦТС компани ч хээл хахууль, шахааны цэгцэлсэн Аймгийн МАН-ИТХ- төлөөлөгчидийн үүр уурхай болсон газар даа!!! Ухвал олон жилийн хэдэн тэрбумын хохирол гарах юм байгаа юм!!! Энэ хэрэгт холбогдоод байгаа дарга бол УИХ гишүүн Батлутын суганы үс хүн байсан, Батлутад мөнгөө өгдөг ийм л сүлжээ!!!