Редакцийн бодлого

“UBN” сайт нь редакцийн бодлого, ёс зүйн кодоо олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

1. Ерөнхий бодлого

1.1. UBN сайт нь улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус ажиллана.

1.2. UBN сайт нь олон нийтийн индэр байж, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангахыг эрмэлзэнэ.

1.3. UBN сайт нь олон ургальч үзлийн индэр байна. Тиймээс аль болох сонсогддоггүй дуу хоолой, хөндөгдөлгүй үлддэг сэдвийг олон нийтэд хүргэхийг зорино.

1.4. UBN сайт нь үйл явдлыг аль болох цогцоор сурвалжлахыг чармайна.

1.5. UBN сайт нь агуулга, бүтэц, дизайнаа тогтмол хөгжүүлнэ.

2. Ёс зүй

2.1. UBN сайт нь мэргэжлийнхээ ёс зүйн кодыг баримтална.

2.2. UBN сайт нь үнэнийг эрэлхийлж үнэнийг мэдээлнэ. Ингэхдээ нягт нямбай, шударга ажиллахыг эрмэлзэнэ.

2.3. UBN сайт нь нэгж контентод хамаарах бүхий л субъектэд хор уршиг учруулахгүйг хичээнэ. Үүнд мэдээллийн эх сурвалж, мэдээлэлд тусгагдаж буй субъект хийгээд мэдээлэл хүлээн авагчид хамаарна.

2.4. UBN сайт нь мэдээлэл олж авах, түгээхдээ заль мэх, төөрөгдүүлэлт ашиглахгүй ажиллахыг эрмэлзэнэ.

2.5. UBN сайтын редакц болон хувь сэтгүүлчид ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахыг эрмэлзэнэ. Сайтын бодлого нь хамтран ажиллах төр, бизнесийн байгууллагаас хараат бус байх бөгөөд үүнийг хамтын ажиллагааны гэрээнд тодорхой тусгасан байна.

2.6. UBN сайт нь хувийн амьдралыг хүндэтгэнэ.

2.7. UBN сайт нь адил бус байдлыг хүлээн зөвшөөрч, асуудалд хэвшмэл ойлголтоор хандахгүйг эрмэлзэнэ. Ингэхдээ хүнийг шашин шүтлэг, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй, харин ч гадуурхалтыг зогсоохын төлөө дэмжин ажиллана.

2.8. UBN сайт нь эх сурвалжтайгаа мэдрэмжтэй, шударга харилцана.

2.9. UBN сайт нь мэдээллийн нууц эх сурвалжаа нууцлах амлалтыг зөрчихгүй.

2.10. UBN сайт нь эмзэг сэдвүүд (амиа хорлолт, хүчирхийлэл, гэмт хэрэг г.м) -ийг сурвалжлахдаа сенсаацлахгүй, хэвшмэл ойлголтоор хандахгүй, харин ч үүнийг бууруулах зорилгоор л сурвалжлана.

2.11. UBN сайт нь алдаа мадаг гаргасан тохиолдолд аль болох хурдан хугацаанд, боломжит бүхий л сувгаараа залруулахад бэлэн.

3. Хамтран ажиллах

3.1. UBN сайт нь уншигчидтайгаа нягт хамтран ажиллахыг эрмэлзэнэ. Манай контентийн талаарх бүтээлч сэтгэгдэл, санал бодлыг холбогдох хаягуудаараа (утас, имэйл, фэйсбүүк, твиттэр, инстаграм) хүлээн авахдаа таатай байна.

3.2. UBN сайт нь гуравдагч этгээдийн контентийг гэрээний үндсэн дээр нийтэлнэ.

3.3. UBN сайт нь мэдээллийн эх сурвалжтай нээлттэй ажиллаж, олон нийтийн индэр байхыг эрмэлзэнэ. Үнэ цэнэтэй сэдэв, контент, мэдээллийг сурвалжлуулахыг хүссэн хэн бүхэн манай редакцийн байранд ирэх эсвэл утас, имэйл, фэйсбүүк, твиттэр, инстаграм хаягаар (Холбоо барих хэсэгт) холбогдоно уу.

3.4. UBN сайт нь контент нийлүүлэх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй.

3.5. UBN сайт нь “Bloggers” булангаараа эксперт, блоггеруудын байр суурийг хүргэх бөгөөд улс төр, эрх зүй, шашин, түүх, спорт, урлаг, утга зохиол, боловсрол, сэтгэл судлал, эрүүл мэнд, бизнес, эдийн засаг, харилцаа холбоо гэх мэт бүхий л салбарын хэрэгцээтэй, судалгаатай, сонирхолтой контентийг хүргэхийг чармайна.

3.6. UBN сайт нь хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авснаа мэдэгдэх боловч тухайн агуулгыг нийтэд заавал түгээх хариуцлага хүлээхгүй.

3.7. UBN сайт нь реклам, сурталчилгааны зорилготой төлбөртэй контентийг “төлбөртэй” гэсэн таних тэмдэгтэйгээр нийтэлнэ.

4. Оюуны өмч

4.1. UBN сайтад нийтлэгдсэн бүхий л контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

4.2. UBN сайт дээр нийтлэгдсэн аливаа контентийг “Улаанбаатар ньюс” компанийн зөвшөөрөлгүйгээр хувилж тараахыг хориглоно.

4.3. UBN сайт дээр нийтлэгдсэн аливаа контентийг “Улаанбаатар ньюс” компанийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.