Бидний тухай

Хүн төрөлхтний хувьсал мэдээллийн хэрэглээнээс хамаардаг. Харилцаа холбооноос энтертайнмент, танин мэдэхүй, боловсрол хүртэлх үнэ цэнэтэй мэдээллийг бүтээж, хэрэглэх тусам нийгэм илүү хүчирхэгждэг. Харилцаа холбоо хүй элгэнийг, энтертайнмент бүтээлч байдлыг, боловсрол мэдлэгийг бүтээдэг. Гэвч “Мэдээллийн эрин”-д хүмүүс хэрэглээнээс илүүдсэн нийлүүлэлт бүхий ашигтай ашиггүй, үнэн худал мэдээллийн урсгалд “живж” байна.

Мэдээллийн тэсрэлтийн энэ үед “Улаанбаатар ньюс” компанийн www.ubn.mn сайтыг үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн залуус хараат бусаар ажиллуулахаар үүсгэн байгуулав. Бид “Үнэ цэнэтэй мэдээлэл ЮУ БАЙНА” гэдэгт хариулна. Тоо биш чанарыг, хурд биш үнэн бодит байдлыг тэргүүнд тавив.

Бидний алсын хараа, хэтийн зорилго олон нийтийн итгэлийг олсон, чанартай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, тэдний мэдээллийн үнэ цэнэтэй урсгал нь байх.

“UBN” сайт олон ургальч үзлийн индэр байна. Тиймээс аль болох сонсогддоггүй дуу хоолой, хөнддөггүй сэдвийг олон нийтэд хүргэхийг зорино. Нийгмийн сүлжээнүүдэд анхаарч ажиллана. Хувь хүний түүхийг сурвалжлах, фото сурвалжлага, гадаад мэдээ, дата контентыг шинэ өнгө төрхөөр үзүүлж, өөрийн гэсэн стандартыг бий болгоно. Аливаа үйл явдал, асуудлыг аль болох цогцоор мэдээлэхийг эрмэлзэнэ.

Манай хамт олон үнэ цэнэтэй мэдээллүүдийг бүтээж нийгмийнхээ хувьсал хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна.

Уншигч та манай сайтаар тогтмол зочилж, санал сэтгэгдлээ бүтээлчээр хуваалцаарай. Үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцах, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх соёлыг хамтдаа төлөвшүүлье.

ХОЛБОО БАРИХ
Хаяг: CБД, 8-р хороо, Бага тойруу 49, МТҮП, #217 тоот
Имэйл: info@ubn.mn
Фэйсбүүк: https://www.facebook.com/www.ubn.mn
Твиттер: https://twitter.com/UbnMn