Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо.
Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн.
Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон” гэв.