Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Элдэв янзаар гүтгүүлсэн ч нүүрс, санхүүгийн бүлэглэлүүдтэй тэмцсэний үр өгөөж гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Лхагва гарагт /2024.01.17/ хаалтаа хийсэн УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сараас 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд мэндэлсэн хүүхдүүд "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Хулгайд алддаг хохирол бус хувааж ногдуулах хэлэлцүүлэг өрнөж буй сайн цаг эхлэж байна . Элдэв янзаар гүтгүүлэвч эрдэс баялаг, нүүрсний экспортод эмх журам тогтоож, нүүрс, санхүүгийн бүлэглэлүүдтэй тэмцсэний үр өгөөж гарч байна.

2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн 0-12 насны нэг сая гаруй хүүхдүүд "ЭТТ" ХК-д шинээр хувьцаа эзэмшигч боллоо. Төрийн өмчийн компаниуд өөр хоорондоо хуримтлагдсан өр төлбөр үүсгэж үр ашиггүй зарцуулдаг байсныг таслан зогсоож, төрийн өмчийн компаниудын олон жилийн өр төлбөрийн асуудлыг эцэслэлээ.

Төрд ногдох ашиг нь төрдөө, иргэнд ногдох ашиг нь иргэндээ үр өгөөжөө өгөх учиртай. Төр нь иргэдийнхээ өмнөөс хувьцааны ногдлыг захиран зарцуулдаг буруу жишгийг зогсоож иргэд ашгаа бүрэн авдаг боллоо. "ЭТТ"-н хувьцааны ногдол ашиг бол иргэдэд очих халамж бус эх орныхоо эрдэс баялгаас хүртэж буй өгөөж" гэв.

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт -19 хэм хүйтэн. Ялимгүй цастай
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт -19 хэм хүйтэн. Ялимгүй цастай
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.