Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар хүүхдүүд гол ус руу унах, ууланд төөрөх зэрэг эрсдэл үүсдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 41 секунд

Сурагчдын хичээл сургууль амарсантай холбогдуулан хүүхэд багачууд гэртээ "цоожтой хаалга"-ны цаана үлдэх тохиолдол элбэг. Үүний улмаас эрсдэлд өртөх, бэртэж гэмтэх тохиолдол ч гардаг. Мөн эцэг эх нь хамт байгаа ч анхаарал халамжаа дутуу тавьсны улмаас хүүхдүүд аюултай нөхцөл байдалд өртөх нь цөөнгүй. Тиймээс урин дулааны цаг ирж, багачуудын амралт эхэлсэн тул дараах сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэлээ.

БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Хүүхдийн мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэтулга,

"Урин дулааны цаг болон сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхэд холбогдох гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байх мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эцэг эхчүүддээ анхааруулж байна. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсье" гэлээ.

Харин ЧД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Ганзул хүүхдийн эрсдэж болох нөхцлүүдийн талаар дараах сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Тэрбээр, "Эцэг, эх асран хамгаалагч нарын хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд ахуйн хүрээнд өндрөөс унах, тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэх, гэр хороололд нүхэн жорлон болон жалга руу унах, нохойд хазуулах зэрэг эрсдэл их байдаг учир бага насны хүүхэд гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг. Мөн урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ, гэр бүлээ дагуулан гол ус, уул, модтой газраар аялал, амралт зугаалгад явдаг. Ингэхдээ бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар хүүхдүүд маань гол ус руу унах, ууланд төөрөх зэрэг эрсдэл үүсдэг учир эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай" хэмээн сэрэмжлүүллээ.

НЭМЭЛТ: Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн сургууль, цэцэрлэг амарсан энэ үед хүүхдээ хэрхэн асран хамгаалах, мөн хариуцлагатай хүмүүст хэрхэн үлдээх талаар бодож байгаа бол дараах боломжит аргуудыг санал болгож байна.

  • Та хүүхдээ хамгийн аюулгүй бас зуны амралтыг ашиглан хөгжүүлье гэж бодож байвал "ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ"-т хамруулах боломжтой. Зуны цэцэрлэг нь хүүхдийг хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй орчин, эрүүл хүнсээр хүүхдийг тань хүмүүжүүлнэ. /Гэхдээ ихэнх зуны цэцэрлэгүүдийн бүртгэл дуусах дөхөж байгаа тул амжиж бүртгүүлээрэй/
  • Хүүхэд насны хамгийн нандин дурсамж бол зусланд өнгөрүүлсэн мөч байдаг. Тиймээс та зуны улиралд хүүхдээ "ЗУСЛАН"-д явуулж, үе тэнгийн олон найз нөхөдтэй болгож болох юм.
  • Дараагийн боломжит арга бол "ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ" өдөр өнжүүлэх төв нь ч мөн хүүхдэд мэдлэг боловсрол олгох юм.
  • Гадаад хэлний болон урлаг, спортын "СЕКЦ ДУГУЙЛАН"-д хүүхдээ хамруулах боломжтой.
  • Монгол ёс заншил, соёл, уламжлалаа илүү таньж мэдэх боломжтой газар бол "ХӨДӨӨ". Та хүүхдүүдээ хөдөө орон нутагт байдаг хамаатныдаа үлдээж болох юм.
“Монгол ур чадвар 2023” тэмцээн зохион байгуулагдана
“Монгол ур чадвар 2023” тэмцээн зохион байгуулагдана
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.