Орхон аймаг олон улсын шинжтэй томоохон хагалгаануудыг орон нутагтаа хийх боломж бүрдлээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
888347110_29894782180114978_7256033965367961825_n.webp

Энэ оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн хагалгааны нэгдсэн тасгийн хоёр өрөөг олон улсын стандартад нийцсэн хагалгааны вакум өрөө болгон шинэчлэн засварлалаа.

Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж мэс заслын үед нэн шаардлагатай байдаг өндөр өртөгт нэг удаагийн багаж хэрэгсэл болон шарх тэлэгч төхөөрөмжийг бүрэн нийлүүллээ.

Ингэснээр Орхон аймаг олон улсын шинжтэй томоохон хагалгаануудыг орон нутагтаа хийх боломж бүрдэж байгаа юм.

Мөн хагалгааны өрөөний агаарын чанар, агаарын урсгал, даралтын зохицуулалтыг сайжруулснаар мэс заслын орчны ариун байдлыг хангах, агаар дуслын замаар дамжих бохирдлын эрсдэлийг бууруулах, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хагалгааны нэгдсэн тасагт жилд ойролцоогоор яаралтай болон төлөвлөгөөт 3500-аас дээш хагалгаа хийгддэг байна.

ЗУРГИЙН ЦОМОГ