Алба хаагчдад хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/GJ1A9676-6vgwrj5ilf62z2cnynlps08ywprrnk2i8aj5qc9tgsg-2020-06-12-120956-244261022.jpeg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газар”-аас 4 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хэрэгслийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тодруулбал, 100 ширхэг халдвар хамгааллын хувцас, 50 ширхэг нүүрний хаалт, 3 хайрцаг нэг удаагийн бээлий, 300 ширхэг N-95 амны хаалт, 10 литр гар ариутгагчийг хандивласан юм.

Энэ үеэр голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

legacy:upload/images/ni/2020/06/12/GJ1A9664 (1)-120943-431781279.jpeg