М.Мөнхшүр: 10 давхраас унасан хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2722c69ca7d0f202ca119c59932d76bb-2020-06-12-132929-1739341455.jpeg

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсэрт 10 настай Т гэх хүүхэд 10 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал,  өчигдөр буюу зургадугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст 13 цаг орчимд 10 настай хүүхэд өндрөөс уналаа гэх дуудлага иржээ.

Энэ талаар Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өгөхдөө "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байсан гэдгийг тогтоосон. Хүүхдэд тавих хараа хяналт, ямар шалтгааны улмаас өндрөөс унасныг шалгаж байгаа. Иргэд оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцдог баймаар байна. Хэрвээ орон сууцанд амьдардаг бол цонхны хамгаалалт бэхэлгээг сайжруулмаар байна" гэв.