Гинжин, Mrs M нарын “Бороо” дуу 10 хоногийн дотор 1 сая хандалт авлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/бороо-2020-06-12-140551-1381583004.jpeg

Реппер Гинжин болон Mrs M нар хамтран нийтдээ зургаан дуу гаргаад байгаагаас хамгийн сүүлд цацагдсан “Бороо” дуу нь 10 хоногийн дотор 1 сая үзэлттэй болж энэ зуны хит дуугаар шалгарлаа.

Уг дуугаа 2020 оны зургадугаар сарын 1-нд Youtube сувгаараа цацсан бөгөөд дууны клипэнд 2016 оноос сошиал орчинд контент бүтээж эхэлсэн “Positive Mongolians”-ийн хосууд Түвшөө, Дөлгөөн нар тоглосноороо онцлог юм. 
Мөн энэ дууг дижитал хөгжмийн дэлгүүрүүдээс сонсох болон татах боломжтой. 

Б.Жаргалмаа