Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Нийгэм
admin
Унших: 1 мин
20
legacy:resources/images/news/Нямхүү-2020-09-13-113553-1732891167.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийв. Бүгдэд нь халдвар илрээгүй.

Тодруулж хэлбэл, дөрвөн хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ авсан. ХӨСҮТ-д таван хүний шинжилгээ, ажиглалтад байгаа найман хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 271 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Нийт батлагдсан тохиолдол 197, үүнээс эдгэрсэн 95 хүн байна. Эмчлэгдэж байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Одоогор 146 хүн ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад байна.

Өнөө өглөө Энэтхэгээс ирсэн шашны сургуулийн суралцагч 229 ламхай нар болон Лаос улсаас ирсэн 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил үргэлжилж байна” гэв.

У.БИЛГҮҮН

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    зөвөө энэтхэг халуун орон хэцүү одоо үлдсэн лам нараа хурдан татаж аваарай гэр орноосоо бүгд хол яваа хэцүү

  • З
    Зочин

    ингэж иргэдээ татан авч баад маш их баяртай бнаа одоо удахгүй энэтхэгт үлдсэн лам нараа татаж авчуулахийг хүсэж бнаа ар гэрийн төлөөлөл санаа зовж бна шүү