Улаанбаатарт 25-27 градус дулаан байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5c7b250facec6-2020-07-02-083031-1838851132.jpeg

Улаанбаатар хот орчмоор их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.