ЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс эхлэн хэвлэн авах боломжтой

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/103126156_3124006774327787_2771859322878926354_o-2020-06-15-092615-1219981999.jpeg

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс /2020.06.15/ эхлэн шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэн авах боломжтой. 

2020 онд короновируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Шалгалтын дүн гарснаар

-Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

-Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

legacy:upload/images/ni/2020/06/15/102739656_3120580284670436_2959104396931272261_o-092529-553316894.jpeg

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв