Шинжилгээгээр шимэгч хорхой илэрсэн "Сайра" нэрийн нөөшилсөн загасыг устгалд оруулав

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/176595-2020-06-15-100032-1472519413.jpeg

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. 

Улмаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймд

нийт 985 ширхэг 2 сая 560 мянган төгрөгийн Сайра нөөшилсөн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаартай актаар хураан авч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгуулжээ. 

Эх сурвалж: НМХГ