Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/526ad5c3f0e48e0egreat-2020-06-15-103447-462282275.jpeg

Ховд аймгийн Жаргалант суманд нэг нас 7 сартай эмэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, ОБГ-ынхан бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ.