ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулна

2020 оны Долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг зохион байгуулна. Зургадугаар сарын 15-наас эхлэн бүртгүүлсэн мэйл хаягаар нь суудлынх нь дугаарыг олгож эхэллээ.
Боловсролын Үнэлгээний Төвийн Захирал Ж.Ган-Эрдэнэ, Хэлстийн дарга Л.Ганбат нар дараах мэдээллийг өглөө.
Өмнө нь 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ийг зохион байгуулдаг байсан бол одоо 85 шалгалтын төв дээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийсэн. Мөн шалгалтанд орж буй хүн болгоны халууныг нь шалгах гэх мэт эрүүл мэндийн үзлэг хийнэ.
Нууцлалын өндөр түвшинд хадгалах тул шалгалтын материал задрана гэсэн зүйл байхгүй.
Шалгалт өгсөн даруйд шалгалтын дүн нь шууд гарна. Засалт хийж буй үйл явцыг “Live” хийж шууд харуулна.
Их, Дээд сургуулийн хуваарь сонголтыг онлайнаар хийнэ.
Тухайн аймгийн хүүхдийн тооноос хамааран шалгалтыг хоёроос гурван газар шалгалтыг авна.
Нэг ангид хоорондоо 2 метрийн зайтай 12 хүүхэд суухаар зохион байгуулна.
Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар халуурсан гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүүхдийг зориулалтын хувцас хэрэглэлийг өмссөн багштай тусгай ангид шалгалтыг авна.
Нийт улсын хэмжээнд 4175 багш, эмч нар зохион байгуулалтад оролцоно.
А.Содномдаржаа



