Б.Нямтайшир "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/BeFunky-collage (13)-2020-06-15-144822-336883936.jpeg

УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохоор болжээ. 

Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа мэдээлэв.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих ангид саатуулаад байгаа юм.