Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/а-2020-06-16-114708-23970728.jpeg
legacy:upload/images/ni/2020/06/16/Plague_vaccine_202006151-114549-1052343147.jpeg

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06-р сарны 15-аас 07-р сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 51520 хүн/тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдана.

Дархлаажуулалтад:

Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;

Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;

Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;

Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;

Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.

legacy:upload/images/ni/2020/06/16/Plague_vaccine_202006152-114559-2125206781.jpeg

Эх сурвалж: ЗӨСҮТ