Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/104284652_3167314236664649_1156798973463158837_n-2020-06-17-093813-935072071.jpeg

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн, саатуулсан байна. 

Тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвархангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.

Дээрх этгээдүүд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан аж.

Одоогийн байдлаар 5 удаагийн үйлдлээр иргэдэд 5,0 сая төрөгийн хохирол учруулжээ. Тэд хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв