Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана
00

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 6 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана
Иргэн та 2020 оны 5 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.



