Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог шинээр 5 байршилд суурилуулжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин 1 сек
00
legacy:resources/images/news/7wv56w_01_21__x974-2020-06-17-172659-328212069.jpeg

Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.

Үүнд:

Чингэлтэйн өргөн чөлөө, 5-н буудлын гарц

Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалан авто вокзалын урд гарц

Гачууртын зам, 62-р цэцэрлэгийн урд гарц

Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд гарц

Дарь-Эхийн гудамж, 102-р сургуулийн зүүн талын гарц зэрэг таван байршил багтсан байна.

Товчлуурыг хэрхэн ашиглах вэ?

Явган зоригч зам хөндлөн гарахын тулд:

- Эхлээд товчлуур дарах ба 10 секундын дараа автоматаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох улаан гэрэл асаж, явган зорчигчийн хөдөлгөөн зөвшөөрсөн ногоон гэрэл асах юм.

- Ногоон гэрэл ассаны дараа зам хөндлөн гарахаас өмнө автомашины хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайн харах нь чухал.

- Явган зорчигчийн ногоон гэрэл анивчих нь тухайн гэрэл унтрах дөхсөнийг илтгэх бөгөөд гарцаар зам гарч яваагаас бусад тохиолдолд зогсоод дараагийн ногоон гэрэл асахыг хүлээх хэрэгтэй.

- Тухайн гарцаар дараалан олон хүн гарах үед товчлуур дараад удаагүй байхад дахин дарсан тохиолдолд гэрлэн дохио нь энгийн горимоор ажиллах буюу явган зорчигчийн ногоон гэрэл 50-70 секундийн дараа асна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв