Шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
50
legacy:resources/images/news/102359491_577280749589884_6682123162043703233_n-141705-669614933-163555-648578665-2020-06-20-100903-1788742940.jpeg

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж, 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг  хийж гүйцэтгээд байгаа билээ. 

Гэвч шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуйгих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн хандлага юм болов уу даа... Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэв. 

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    Eruul yum yariarai, Amatasaihan guiaa

  • А
    Алтай

    Моторт шүүлтүүр байдаг шүү юун алчуур орох гэж харин хоолойд хог ч орохооргүй шүүлтүүр байж л УСАН ОРГИЛУУР хийдэг байлгүй дэ . Хонгил шиг л онгорхой байгаад хорь мориор нь чихээд сууж байх нуу хэддүгээр зуун бээ

  • Д
    Доогий

    2 жорлон хийсэн 1 нь л 45 хүний хүртээмжтэй гэж бна

  • З
    ЗОЧИН

    Өө

  • З
    Зочин

    Jorlongoo martaagui bgaa gej naidaj bgaa shuu