Д.Нямхүү: Орос жолооч болон Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed-2020-06-21-113045-275358840.jpeg

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабортори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 314 хүний шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусний халдвар илрээгүй. Харин хоёр хүнд Ковид-19 илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус тус тус илэрсэн" гэлээ.

Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 206 болж, эдгэрсэн хүний тоо 139 хүрлээ.