Архи, согтууруулах ундаа 23-25 өдөр худалдаалахыг хориглолоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/f7fa92339d611688ce5bbf566033c745107f1fbb-2020-06-22-154130-618202639.jpeg

Улсын онцгой комисс хуралдлаа. 

Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болжээ. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах юм. Зургадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Мөн зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.