Галын автомашиныг усаар хангах далд усны цэгийн хяналт шалгалтыг хийлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/DSCF4663-1024x768-1-2020-06-22-163204-396641621.jpeg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын  хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллагаатай болон ажиллагаагүй, засварлах шаардлагатай галын далд усны цэг /гидрант/-ийн судалгааг гаргаж хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна. 

legacy:upload/images/ni/2020/06/22/DSCF4696-163028-399513007.jpeg

Ингэснээр далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.